Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, ДЭМЖЛЭЭ
“ОЙЖУУЛАЛТ БА УСЖУУЛАЛТ“ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН ӨНӨӨДӨР БОЛЛОО

✅Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод“ үндэсний хөдөлгөөнтэй зэрэгцээд энэ хэмжээний мод тарихад шаардлагатай усны хэрэглээг шийдвэрлэх шаардлага тулгараад байгаа билээ. Манай улс дэлхийн 145 орноос цэнгэг усны нөөцөөрөө 22 дугаарт эрэмбэлэгддэг ч гадаргын усны хэрэглээ маш бага, харин гүний усны хэрэглээ хэт их учир газрын нөөц экологийн хувьд эмзэг тогтоцтой, нөхөн сэргээх хугацаа нь хэдэн зуун жил үргэлжилдэг гээд анхаарах асуудлуудын нэг болж байна. Иймд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлэх зорилтын хүрээнд БОАЖЯ, Монголын байгаль орчны иргэний зөвлөл хамтран “Ойжуулалт ба усжуулалт “ үндэсний зөвлөгөөнийг өнөөдөр “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв-“д эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагыг оролцуулан өргөн хүрээнд зохион байгуулав.

✅Уг зөвлөгөөнөөр төрийн болон төрийн бус байгууллагууд ойжуулалтын ажлыг хийхдээ усжуулалтаа хэрхэн шийдэх гарц, шийдэл, инновац, шинэ боломжийг талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв. “Ойжуулалт ба Усжуулалт” үндэсний зөвлөгөөнд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Н.Цээпил, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн С.Амгаланбаатар болон төр, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан