Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Нийслэлийн зарим газрыг дуудлага худалдаагаар оруулна

Нийслэлийн газар зохион байгуулалтын алба газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн тав дахь цахим дуудлага худалдааг Архитектур төлөвлөлтийн даалгавартай дараах 18 байршилд зарлаж байна.

Мод үржүүлгийн зориулалтаар:

  • Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолой, Бага ам орчим хоёр га /2га/  хэмжээтэй нэг байршил
  • Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бага хуандай ам орчим гурван га /3га/  хэмжээтэй нэг байршил
  • Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастай ам орчим гурван га /3га/  хэмжээтэй нэг байршил
  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар шижирийн ам орчим хоёр га /2га/ хэмжээтэй нэг байршил
  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Халзангийн ам орчим нэг га /1га/ хэмжээтэй нэг байршил
  • Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчим нэг га /1га/ хэмжээтэй нэг байршил

Амины орон сууцны хотхоны зориулалтаар

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их хуандай ам орчим нэг га /1га/ хэмжээтэй нэг байршил

Худалдаа үйлчилгээний цогцолборын зориулалтаар 

  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Рашаант орчим тэг зууны гучин таван га /0,35 га/ хэмжээтэй нэг байршил
  • Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Улсын чанартай авто замын баруун талд Бор үзүүрийн урд тэг аравны нэг га /0,1 га/ хэмжээтэй нэг байршил

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар

  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Дүүрэнгийн ам орчим хоёр га /2га/ хэмжээтэй нэг байршил 
  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Дааган толгой орчим нэг га /1га/ хэмжээтэй нэг байршил 
  • Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгой хэсэгт нэг га /1га/ хэмжээтэй нэг байршил

Үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн зориулалтаар

  • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Бурхантын ам орчим таван га /5га/ хэмжээтэй нэг байршил
  • Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Төв аймаг явах замын баруун талд нэг аравны таван га /1,5га/ хэмжээтэй нэг байршил
  • Налайх дүүргийн 3 дугаар хороо, Чойрын зам дагуу хоёр га /2га/ хэмжээтэй нэг байршил
  • Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан Уул орчим нэг га /1га/ хэмжээтэй нэг байршил
  • Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Хими-1 үйлдвэрийн бүс орчим хоёр га /2га/ хэмжээтэй нэг байршил

Төмс хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалтаар​

  • Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн нуур хэсэгт нэг га /1га/ хэмжээтэй нэг байршил

Цахим дуудлага худалдаа 2022 оны зургаадугаар сарын 08-ны өдрийн 09:00 цагт эхэлнэ. Дуудлага худалдаанд оролцогч нь хүсэлтээ 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас эхлэн 06 дугаар сарын 07-ны өдрийн 15:00 цаг хүртэл WWW.MLE.MN цахим системээр бүртгүүлэн баталгаажуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.land.ub.gov.mn сайт болон 315712, 80771285 утсанд залгаж авах боломжтой. 

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан