Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, ДЭМЖЛЭЭ
Үүлэнд нөлөөлж хур тунадас оруулжээ

Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 27-28-ны өдрүүдэд Төв аймгийн Жаргалант, Цээл, Угтаал Борнуур, Эрдэнэсант сумдын нутаг, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Булган, Хөвсгөл аймгийн гандуу байсан газар тариалангийн бүс нутгаар 10 орчим экспедицийг ажиллуулж, зориудаар хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж явууллаа.

Дээрх ажиллагааны үр дүнд Төв, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Булган, Хөвсгөл, аймгийн гандуу байсан газар тариалангийн бүс нутгаар 5-30 мм хур тунадас орж ган тайлагдлаа.

Мөн Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Хүй 7 худаг, Улаанбаатар хотын ногоон бүсэд  тунадас нэмэгдүүлэх ажиллагааг зохион байгуулсны үр дүнд 11-14 мм хур тунадас орж, зуншлагын байдал сайжрах бодит нөхцлийг бүрдүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 600 орчим борооны пуужингийн нөөцтэй байна. 

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан