Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
“Парламентын боловсрол” илтгэх ур чадвар, мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төсөл, Монголын Карл Попперын Мэтгэлцээний нийгэмлэг хамтран “Парламентын боловсрол” илтгэх ур чадвар, мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээнийг 2022 оны тавдугаар сарын 28-наас 30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

 

Карл Реймунд Попперын нэрээр нэрлэгдсэн Карл Попперын мэтгэлцээнд Дархан-Уул, Дорноговь, Орхон аймаг болон Улаанбаатар хотоос нийт 64 баг оролцож байгаа бөгөөд баг тус бүр гурван гишүүнтэй. "Парламентын боловсрол" мэтгэлцээний нээлтийн албан ёсны арга хэмжээ өнөөдөр (2022.05.29) Отгонтэнгэр Их сургуульд болж, нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цахим мэндчилгээ илгээв. Тэрбээр, ХХ зууны хамгийн алдартай гүн ухаантнуудын нэг Карл Попперын санаачилсан мэтгэлцээний загвар нь уран сэтгэлгээний чадварыг хөгжүүлэх, өөр өөр үзэл бодолтой байхыг хүлээн зөвшөөрөх ухаанд суурилж, эсрэг тэсрэг саналууд дээр ур ухаанаа заран мэтгэлцэж сурах дүрэмтэй. Уг дүрмээр мэтгэлцэх урлагийн тэмцээнд ур ухаан, авхаалж самбаагаа сорьж буй нийт 64 багийн 192 оролцогчдод амжилт хүсэв.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан мэтгэлцээнд оролцогчидтой нөхөрсөг яриа өрнүүлж, эрч хүч, урам зориг өгөхийн сацуу мэтгэлцэгч нь ялахын тулд биш суралцахын тулд, бусдыгаа хүндэтгэж мэтгэлцэхийг уриалав. Мэтгэлцээн бол өрсөлдөөн бус соёл гэдгийг онцлоод нийт оролцогчдод халуун баяр хүргэв. Тэрбээр үргэлжлүүлэн парламентат ёсны түүх, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа, түүнтэй холбоотой нийтлэг мэдлэгийг олгохоор “Парламентын боловсрол” хөтөлбөрийг танилцуулав.

“Парламентын боловсрол” хөтөлбөрийн хүрээнд анх удаа зохион байгуулж буй Карл Попперийн тэмцээний 64 багийн мэтгэлцэгчид 16 хэсэгт хуваагдсан бөгөөд хоёрдугаар шатны ялагчид болох 32 баг өнөөдөр өрсөлдөж, мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээн маргааш Төрийн ордонд зохион байгуулагдана. Нээлтийн арга хэмжээнд Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр, Тамгын газрын Цахим парламент, инновацын газрын дарга Б.Өлзийбат, "Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь" төслийн зохицуулагч Д.Уянга болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Ардчилсан тогтолцоонд парламент ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг цогц, системтэй ойлгуулахаас гадна парламент үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ төлөөллийг хангасан, ил тод, үр нөлөөтэй байх нь ямар чухал болохыг хүүхэд, залуучууд, олон нийтэд тайлбарлан сурталчлах зорилготой “Парламентын боловсрол” хөтөлбөр 2021 оноос амжилттай хэрэгжиж байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 
 
 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан