Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, ДЭМЖЛЭЭ
ДЭМБ-аас халдвар бүртгэгдсэн улс орнуудад зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийх шаардлагагүй

Олон улсад бүртгэгдсэн сармагчны цэцэг өвчлөлийн тухай‍️‍ Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс/ХӨСҮТ/ фэйсбүүк хуудсандаа мэдээлэл гаргажээ.

Тодруулбал "Сармагчны цэцэг өвчин нутагшмал биш улс орнуудад дэгдэлт байдлаар бүртгэгдсэн талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага/ДЭМБ/-д мэдээлсэн байна.

2022 оны тавдугаар сарын 13-нд анх бүртгэгдсэн энэ өвчин одоо ДЭМБ-ын гишүүн Бельги, Канад, Герман, Франц, Итали, Португал, Испани, Швед, ИХ Британи, АНУ гэсэн 10 улсад тархаад байна.

Энэ өвчин нутагшмал биш, манай бүсийн гурван улсад бүртгэгдсэн байна.

Тавдугаар сарын 20-ны байдлаар лабораториор батлагдсан 87 тохиолдол, сэжигтэй 28 тохиолдол албан ёсоор ДЭМБ-д мэдээлэгдээд байгаа"-г мэдээлсэн байна.

Уг халдварт өвчин цаашид бусад орнуудад тархах магадлалтай гэсэн ДЭМБ-ын эрсдэлийн үнэлгээ гарчээ.

ЗӨВЛӨМЖ:

Сармагчны цэцэг өвчтэй хүнээс хавьтал, дуслын замаар вирусээр бохирлогдсон эд зүйлсээр халдвар тархах эрсдэлтэй. Гарын ариун цэврийг сайтар сахиж савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх, вирус тээж болзошгүй зэрлэг ан амьтны мах идэх, харьцахаас зайлсхийхийг олон улсын эрүүл мэндийн байгууллагууд зөвлөжээ. Өвчний шинж тэмдэг нь идээт болон цэврүүт тууралттай байна.

ДЭМБ-аас халдвар бүртгэгдсэн улс орнуудад зорчих, худалдаа хийх хөдөлгөөнд ямар нэгэн хязгаарлалт хийх шаардлагагүй гэж үзжээ.

зураг

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан