Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
“Universal Studios хүрэх аялал” урамшуулалт аян эхэллээ

 

 

 

“Universal Studios хүрэх аялал” урамшуулалт аян эхэллээ

Universal Studios нь таны хамгийн дуртай кино, телевизийн нэвтрүүлэг хэрхэн бүтдэгийг бодитоор харан тухайн киноны гол дүрүүдтэй биечлэн уулзах, түүнчлэн төрөл бүрийн экстрем тоглоомуудыг тоглох боломжтой Олон улсын соёл амралтын хүрээлэн юм. Тус хүрээлэн нь дэлхийд ердөө 5 улсад байдаг бөгөөд Сингапур хотод байрлах Universal Studios-ийн паркаар зочлонгоо Сентоза арлаар аялах боломжийг Голомт банк хүүхэд, багачууддаа олгож байна.

Голомт банк хүүхэд, багачуудынхаа хадгалах зуршлыг дэмжих үүднээс Алтантүлхүүр болон Хүүхдийн мөнгө хадгаламжид зориулан “Universal Studios хүрэх аялал” урамшуулалт аяныг зарлаж байна. Тус аянд Алтантүлхүүр, Хүүхдийн мөнгө хадгаламжийн одоогийн харилцагчид төдийгүй шинэ харилцагч хүүхдүүд маань ч оролцох боломжтой. Доор дурдсан нөхцөлийн дагуу Алтантүлхүүр, Хүүхдийн мөнгө хадгаламж шинээр нээсэн, орлого нэмсэн, хугацаа сунгасан тохиолдолд харилцагчдад урамшууллын эрх олгох юм. Харин аянд оролцогчид нь тус урамшууллын эрхээрээ Universal Studio-д аялах эрх болон бусад шагналын эзэд болох боломжтой.

Урамшуулалт аянд оролцох нөхцөл:

  • Одоо байгаа үлдэгдлийн 100,000₮ тутам 1 урамшууллын эрх олгоно.
  • Шинээр нээсэн дүнгийн 100,000₮ тутам 2 урамшууллын эрх олгоно.
  • Орлого нэмсэн дүнгийн 100,000₮ тутам 2 урамшууллын эрх олгоно.
  • Хугацаа сунгасан дүнгийн 100,000₮ тутам 1 урамшууллын эрх олгоно.

Шагнал:

  • Universal Studio-д хосоороо аялах эрх /1 азтан/
  • Playstation 5 /1 азтан/
  • Унадаг дугуй /3 азтан/
  • Brick house 500,000₮ эрхийн бичиг /5 азтан/

Тохирлын арга хэмжээ:

2022.06.15-ны өдөр Голомт банкны албан ёсны фэйсбүүк хуудас болон Ikon News фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан хүргэнэ.

Жич:

  • Нэг харилцагчид дээд тал нь 1,000ш урамшууллын эрх олгоно.
  • 100,000₮ ба түүнээс дээш орлогод урамшууллын эрх олгоно. Хэрэв бага бол урамшууллын эрх олгогдохгүй, орлогуудын дүнг нийлбэрээр нь тооцохгүй.
  • Хадгаламжаа хаах, зарлага гаргах тохиолдолд урамшууллын эрх хүчингүй болно.

“Universal Studio хүрэх аялал” урамшуулалт аян нь 2022.05.05-2022.06.01-нийг дуустал зөвхөн 28 хоног үргэлжлэх тул хүндэт эцэг, эхчүүд болон хүүхэд, багачууд та бүхэн амжиж урамшуулалт аяндаа оролцоорой.

Хэрвээ та Голомт банкны Алтантүлхүүр хадгаламжийн талаар мэдээлэл авахыг хүсвэл ЭНД, Хүүхдийн мөнгө хадгаламжийн талаар мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу. Харин энэхүү урамшуулалт аяны талаар мэдээллийг www.golomtbank.com болон Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас аваарай.

#JourneyToUniversalStudios

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан