Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Сая долларын шагналын сантай тэмцээнд Монгол залуу Ази-Номхон далайн бүсээ төлөөлөн оролцоно
image

CS:GO дэлхийн аварга шалгаруулах PGL Major Antwerp 2022 тэмцээнд оролцох эрхээ өнгөрсөн 4-р сард авсан IHC Esports багийнхан дэлхийн аваргын төлөө өрсөллдөхөөр өнөөдөр Бельги улсын Антверпен хотыг зорилоо. Нийт нэг сая ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээнд оролцох эрхээ авахын тулд Австралийн №1 баг болох Renegades-тэй өрсөлдөж ялалт байгуулан улмаар  Ази номхон далайн бүсээс тэргүүн байранд шалгарсан билээ. Тус тэмцээнд оролцох эрх авсан багуудад CS:GO Major Sticker гаргах эрхийг олгодог бөгөөд IHC Esports баг нь өөрийн тоглогчдын гарын үсэгтэй стикерүүд болон багийн стикерийг гаргасан анхны Монгол баг болсон төдийгүй тэдний нэртэй стикерийг дэлхийн өнцөг булан бүрийн CS:GO тоглогчид ашиглах боломжтой. IHC Esports багийн гишүүд дэлхийн бүс бүрээс шалгарсан нийт 24 баг өрсөлдөх уг тэмцээнд Монгол улсаа төдийгүй Ази-Номхон далайн бүсээ төлөөлөн оролцох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан