Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас орох төлөвтэй байна Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний 10 сарын байдлаар 135 медаль хүртлээ "Рапид Хурд" хорооллын зүүн талаас урагш "Ривер гарден" хотхон руу хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина “Туулын хурдны зам” төслийн талбайн геологийн хэмжилт дуусжээ Нийслэлд гол нэрийн зарим барааны үнэ буурсан байна "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 62.3 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 1.22 САЯ ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй
Л.Халтар сайдын тушаалаас болж Монгол Улс өдөрт 6,6 тэрбумыг алдаж байна
image

Манай нүүрсний гол худалдан авагч БНХАУ-д цар тахлын нөхцөл байдал хүндэрч, нүүрсний олборлолт буурсантай холбоотой Монголоос татан авалтаа нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлж байгаа энэ үед Зам тээврийн хөгжлийн сайд  Л.Халтар энэ оны гуравдугаар сарын 31-ний өдрийн тушаалаараа Цогтцэций-Чойр чиглэлийн нүүрс тээврийн замыг хаасны улмаас нүүрсний экспортод гацаа үүсэж, манай улс өдөрт 6,6 тэрбум төгрөгийн орлогоо алдаж байгаа тухай тээвэрчид өчигдөр /2022-5-3/мэдээлэл хийв. Хятад улс нүүрсний импортоо нэмэгдүүлэхийн тулд хамаарах зарим татвараа тэглээд байгаа энэ боломжийг ашиглахаар Индонез  хэдэн мянган километрийн цаанаас Хятад руу сая сая тонн нүүрс экспортолж эхэллээ. Гэтэл манайхан Хятадтай хамгийн өргөн зурвасаар хиллэдэг мөртлөө нүүрсээ ч гаргаж чадахгүй сууж байгаад тээвэрчид бухимдаж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ бараг түүхэн дээд гэж хэлж болохоор маш өндөр үнэтэй байгаа. Засгийн газар энэ онд 36,7 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Засаг энэ зорилтоо биелүүлэхийн тулд сард доод тал нь 3 сая тонн нүүрс экспортлох ёстой. Гэтэл нэгдүгээр улирлын байдлаар ердөө 1,9 сая тонн нүүрс гаргажээ. Жилийн эхний гурван сарын гүйцэтгэлээс харвал сард ердөө 650 мянган тонныг экспортолсон байна. “Хар алт”-ны үнэ 200 ам.долларыг хэдийнэ давчихаад байхад манай нүүрсний экспортын байж байгаа царай ийм л дүр төрхтэй байна.   

Л.Халтар сайдын шил шилээ дарсан шийдвэрүүд тээвэрлэгчид болоод тээвэр зуучдын тэвчээр бухимдлыг үнэхээр барж байна.

2 Сэтгэгдэл
Мөнгө хэрэгтэй байгаа хүмүүст зориулж бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл саруул хэвээрээ байгаарай гэдгийг санаарай, тэд таныг хагалгаанд орохоос өмнө бид танд хагасыг нь төлдөг тул хагалгааны хамгийн сайн эмчтэй тул холбоо барина уу [fortis .hospital.in@gmail.com ] хэрэв та бөөрөө зарж эрүүл мэндээ хадгалахыг хүсвэл
Халтар саадаас болж энэ засаг огцорноо
Хамгийн их уншсан