Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, ДЭМЖЛЭЭ
Ирэх сарын 1-нээс орон даяар "Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, оношилгоо"-г зохион байгуулна

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр харьяа эмнэлгүүдийн дарга нарыг хүлээн авч уулзаж дараах үүрэг чиглэлийг өгсөн байна.

Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, эмч эмнэлгийн ажилтны  харилцаа хандлагатай холбоотой 5,005 санал гомдол 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэл  иржээ. Энэ нь тус төвд ирж буй санал хүсэлтийн 3 дугаарт жагсаж байна. Иргэдээс ирж байгаа санал гомдлыг хурдан хугацаанд шийдвэрлэх, ажлын сахилга бат алдсан эмч эмнэлгийн ажилчдад хууль, дүрэм журмын дагуу зохих хариуцлагыг тооцохыг эмнэлгийн дарга нарт анхааруулав.  

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт/УНТЭ/ ашиг сонирхлын зөрчил гарах эрсдэл үүссэн байсан тул АТГ-аас зөвлөмж хүргүүлсэн. Зөвлөмжийн хүрээнд авлигын гэмт хэрэг бусад эрүүл мэндийн байгууллагуудад гарахаас урьдчилан сэргийлж ажиллахыг эмнэлгийн удирдлагуудад хатуу сануулжээ.

Сайд С.Энхболд "Ажлын цагаар ажлаа хийхгүй иргэдийг бухимдуулдаг алдаа дутагдал гаргаж буй цөөн хүмүүсээс болж салбарын нэр хүнд унах эрсдэлтэй гэдгийг дор бүрнээ анхаарч, асуудалд хариуцлагатай байх ёстой. Ажлаа чин сэтгэлээсээ хийж, хүнд хэцүү цагт ажлаа хариуцлагатай гүйцэтгэгдэх эмч, эмнэлгийн ажилчдын ажлын нэр хүндийг цөөн хүний алдаа дутагдлаар унагахгүй байхын төлөө дор бүрнээ хариуцлагатай байх ёстой. Нэг хүн алдахад нийтээрээ зэмлүүлдэг гэдгийг санаж дор бүрнээ хариуцлагатай ажиллаарай" гэв

2022 оны тавдугаар сарын 1-нээс орон даяар "Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, оношилгоо"-г зохион байгуулна. Энэ ажлын хүрээнд эмнэлгийн удирдлагууд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлтийн ажилд анхаарч, эмч нарын ажлын ачааллыг тэнцвэржүүлж, эмч, үйлчлүүлэгч хоёроо бодсон зохион байгуулалт хийх үүрэг өгчээ.

 
 

 

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан