Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, ДЭМЖЛЭЭ
“Петро Чайна Дачин Тамсаг ХХК” хээрийн түймрийг унтраахад хамтран ажиллалаа

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт 2022 оны 4 сарын 18-ны орой хээрийн түймэр гарсны улмаас гал түймэр өргөн хүрээг хамарч тархах эрсдлээс сэргийлэн, ногоон тал, бэлчээрийг хамгаалах үүднээс “Петро Чайна Дачин Тамсаг ХХК” нь үндсэн болон гэрээт компаниудын ажилчдыг цуглуулан 51 хүн, төрөл бүрийн 14 машин, 80 гаруй гал унтраах хэрэгслийг дайчлан, гал унтраах багийг маш хурдан зохион байгуулан амжилттай ажиллажээ. Мөн Петро Чайна Дачин Тамсаг ХХК-иас Гал унтраах ангитай холбоо барин GPS ашиглан гал гарч буй газрыг илрүүлэн машин очих замыг оновчтой төлөвлөж, бэлтгэл ажлыг сайтар хангах шаардлага, гэх мэтчилэн зөвлөмжийг баримталж ажилласан байна. Гал унтраах шуурхай төлөвлөгөөний дагуу галыг эхлээд салхин гал унтраагуураар унтрааж, дараа нь үлдсэн галыг галын хор, хүрзээр унтраан түргэн шуурхай ажиллаж, эхний галыг 20:30 цагт амжилттай унтрааж чаджээ. 22 цагийн турш 700 орчим км газрийг машинаар туулж, гал унтраах хүнд техник хэрэгслийг үүрэн 30 гаруй км замыг явганаар туулж, Хятад, Монгол ажилчид хамтран, аж ахуйн нэгж, орон нутаг хамтдаа мөр зэрэгцэн тэмцэж, гал унтраах ажлын ард амжилттай гарч чадсан байна.

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан