Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
НӨАТ-ын буцаан олголтыг 10 хувь болгооч

Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн лхагва гарагийн /2022-4-20/ УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр “НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх боломжгүй, хоёр хувь дээр ойрын жилүүдэд барина гэсэн бодлоготой байна. Харин НӨАТ-ын сугалааг болиулна” хэмээн ярьсан. Сангийн сайдтай зэрэгцээд түүний шууд удирдлагад ажилладаг Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн “НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг нэмэх нь нийт иргэдийг дэмжсэн бодлого болж чадахгүй, харин өндөр хэрэглээтэй хэсэг хүмүүсийг дэмжсэн бодлого болно. Нөгөө талаар төсөв талдаа хүндрэлтэй” гэсэн мэдээллийг сэтгүүлчдэд өгөв.

Угтаа НӨАТ бол улсын төсөв бүрдүүлэх ёстой татварын систем биш. Далд эдийн засгийг илрүүлэх, мөнгөний урсгалыг хянах үүрэгтэй татварын бүртгэлийн тогтолцоо. Гэтэл Сангийн яамны газрын даргаасаа эхлээд улсын төсөв бүрдүүлдэг юм шиг ойлголттой байж болохгүй. Иймд НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, буцаан олгох эрх зүйн орчин тогтолцоог боловсронгуй болгохгүй бол манай улсын эдийн засгаа хянах, бүртгэлжүүлэх бодлого алдагдахад ойрхон байна.

Манай ихэнх эдийн засагчид Монгол Улсын эдийн засгийн 33 хувь далд байна гэж үздэг. 2017 оноос өмнө манай нийт эдийн засгийн ердөө 45 хувь нь л татвараа төлдөг байв.  НӨАТ-ын тухай хуулийг шинэчилж, НӨАТ-ын баримтын системийг нэвтрүүлснээр татвар төлөлт 67 хувьд хүрсэн. НӨАТ-ын тодорхой хувийг буцаан олгох нь ингэж далд эдийн засгийг ил гаргаж, ААН-үүдэд татвараа төлөх сэдлийг төрүүлдэг. Хэрвээ буцаан олголтын 2 хувийг нэмэгдүүлж 10 болговол ААН-үүдийн татвар төлөлтийн  хэмжээ бараг 100 хувьд хүрч манай эдийн засаг бүрэн нээлттэй болж, улсын төсөв ядах юмгүй бүрдэнэ. Ерөнхий сайд аа! Сангийн сайд аа! Хаврын бизнес доголдож, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт тулсан энэ хүнд үед иргэдийнхээ амьжиргааг дэмжихийн тулд боломжит бүхий л хэлбэрээр ажиллаж байгаа гэдэгт итгэж байна. Засгийн газар нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан өгөх тухай ч ярьж байгаа. Гэвч энэ бол урт хугацаандаа оновчтой шийдэл биш. Угаасаа алдагдалтай нийгмийн даатгалын санг бүр дампууруулна гэсэн үг. Иргэдийнхээ амьжиргааг дэмжих, улс татвараа бүрэн хурааж төсвөө бүрдүүүлэх нэг сумаар хоёр туулай буудах оновчтой бодлого бол НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх юм.  Н.Учрал гишүүний будилан барин хэлээд байгаа санаа бол ердөө л НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх байсан.

Сангийн сайд аа!, Ерөнхий сайд аа! Иргэд чинь НӨАТ-ын сугалааг болиулах гэхээсээ илүү буцаан олголтыг нэмэгдүүлж өгөөч л гэж хүсэж байна. Харин та нар минь хамгийн их хүссэн буцаан олголтыг нэмэгдүүлэлгүй орхилоо.   

image
1 Сэтгэгдэл
бизнесийн байгууллагууд төлсөн НӨАТ-аа бүрэн буцааж авдаг. Иргэдэд яагаад 2% буцаалт хийдэг юю бэ? нөат буцаах юм бол нэгмөсөн 10% -ийг буцааж өг, чадахгүй бол нөат авахаа болибол таарна
Хамгийн их уншсан