Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас орох төлөвтэй байна Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний 10 сарын байдлаар 135 медаль хүртлээ "Рапид Хурд" хорооллын зүүн талаас урагш "Ривер гарден" хотхон руу хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина “Туулын хурдны зам” төслийн талбайн геологийн хэмжилт дуусжээ Нийслэлд гол нэрийн зарим барааны үнэ буурсан байна "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 62.3 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 1.22 САЯ ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй
"Оюу Толгой" ХХК-д туслан гүйцгэгч компанийн ажилчид үндэслэлгүйгээр цалин бууруулсан хэмээн эсэргүүцлээ илэрхийлэв
image

"Оюу Толгой" ХХК-д туслан гүйцэтгэгч компанийн ажилчид өнөөдөр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд албажаагүй журмаар цалинг нь үндэслэлгүй бууруулсан хэмээн эсэргүүцлээ илэрхийлэн мэдэгдэл хийлээ. Тэд "Өмнө нь цалин дээр илүү цагийг тооцож өгдөг байсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн шинэ хуулийн хүрээнд илүү цагийн мөнгийг өгөхөө больсон. Урьд нь гүний уурхайд ажилладаг хүн илүү цагаа тооцуулаад 28 хоног ажиллахад 4 сая гаруй төгрөгийн цалин авдаг байсан бол одоо өдөрт 12 цаг ажиллаад ердөө л 1,7 сая төгрөг авч байна. Ингэж туслан гүйцэтгэгч компанийн ажилтнуудын хөдөлмөрийн үндэслэлгүйгээр мөлжиж болохгүй. Олон мянган гэр бүлийн амьдрал үүний ард байгаа. "Оюу толгой" компани ашигтай ажилласан гэж олон улсад өөрсдийгөө сурталчилж мэдээлдэг. Гэвч монгол ажилчдынхаа цалин мөнгийг хууль бусаар хасаад байдаг. Өнөөдөр "Оюу толгой" төсөл дээр 600 мянган төгрөг аваад ажилладаг мянга мянган хүн байгаа. Түүнчлэн гэрээт компаниудаараа дамжуулан хууль бус үйлдэл хийлгэж, тендер нэрээр дарамталдаг. Улмаар туслан гүйцэтгэх компанийн ажилчид маш бага цалингаар хөдөлмөрөө үнэлүүлж байна. Ингэснээр 10 мянга гаруй хүний эрхийг зөрчиж, хариуцлагаас бултаж зугтааж байгаа. Туслан гүйцэтгэгч компаниуд бид хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг хүмүүс. Гэтэл ийм бага цалингаар ар гэрээ авч явах ямар ч боломжгүй байна" хэмээн ярьж байна.

 

1 Сэтгэгдэл
Мөнгө хэрэгтэй байгаа хүмүүст зориулж бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл саруул хэвээрээ байгаарай гэдгийг санаарай, тэд таныг хагалгаанд орохоос өмнө бид танд хагасыг нь төлдөг тул хагалгааны хамгийн сайн эмчтэй тул холбоо барина уу [fortis .hospital.in@gmail.com ] хэрэв та бөөрөө зарж эрүүл мэндээ хадгалахыг хүсвэл
Хамгийн их уншсан