Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралд 2022 оны төсвийн тодотголын талаар танилцуулав

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр төрийн ордонд хуралдаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцон 2022 оны Төсвийн тодотгол болон бусад асуудлаар мэдээлэл өгөв. Ерөнхий сайд төсвийн тодотгол хэмнэлтийн бодлогод илүүтэй чиглэнэ гээд төсвийн байгууллагын оффис, музэйн цогцолбор зэрэг нэн шаардлагатай бус зардлуудыг танахаа мэдэгдэв. 2022 оны төсөвт тодотгол оруулснаар 

- Төрийн өмчит нийт 39 аж ахуйн нэгжийг олон нийтийн шууд хяналтад оруулах, 10 компанийг нэгтгэн нийлүүлэх, санхүүгийн хүнд нөхцөлд байгаа 10 компанийг татан буулгах, худалдах 

- Хот суурин газарт зөвхөн сайд, аймаг нийслэлд зөвхөн Засаг дарга нар суудлын жижиг оврын автомашин хэрэглэх, төрийн өмчид байгаа автомашинуудыг бусад тээврийн хэрэгсэлээс ялгах өөр өнгийн улсын дугаартай болгох

- Чиг үүргийн давхардлыг арилгаж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэн шинээр орон тоо нэмж үүсгэхгүй байх

- Тэвчих боломжтой бүхий л зардлыг хэмнэх

- Гар утасны зардал, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгалын зүйлс худалдан авах зэрэг зардлыг төрөөс гаргахгүй байх, гадаад улс руу албан томилолтоор явахдаа энгийн ангилалаар явах ба зөвхөн үндэсний агаарын тээвэрлэгчээр үйлчлүүлэх

- Төрийн тусгай албан хаагчаас бусад төрийн албан хаагчид дүрэмт хувцас өмсөхгүй байх

- Төрийн байгууллагын сургалт, семинар, зөвлөгөөнийг цахимаар явуулах гэх мэт тодорхой хэмнэлт гаргах юм байна. 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан