Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Голомт банк УБЕГ-тай хамтран дижитал шилжилт хийнэ

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк болон Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран иргэд харилцагчдын цаг завыг хэмнэсэн технологийн дэвшилт шийдлийг ирэх долоо хоногоос эхлэн  нэвтрүүлэхээр болсон байна. Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг, УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан нар  өнөөдөр энэ талаар мэдээлэл хийлээ.

Талууд хамтран иргэн болон хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн барьцаат зээлийн гэрээ бүртгэхтэй холбоотой асуудлыг технологийн дэвшилд тулгуурлан шийдвэрлэх юм. Тухайлбал, иргэн орон сууцаа барьцаалж, банкнаас зээл авах болбол УБЕГ-т очиж, эд хөрөнгө эзэмшигчийн лавлагаа авах хэрэгтэй болдог. Улмаар банканд очин гэрээгээ байгуулж, нотариатаар батлуулаад дахин бүртгэлийн байгууллагад өгч, ажлын 3 хоногийн дотор бүртгэгдсэн гэрээгээ авдаг байсан. Үүний дараа банкнаас зээл авах боломж бүрддэг байв. Тэгвэл Голомт банк болон УБЕГ хамтран online EPRS систем нэвтрүүлснээр дундын мэдээллийн сантай болж, дээрх олон шат дамжлагыг халж чаджээ. Банкны ажилтан  банк болон  харилцагчийн хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгүүлэх, гэрээ дуусгавар болгохтой холбоотой хүсэлтийг холбогдох  нотлох баримтын хамт  цахимаар илгээнэ, бүртгэлийн байгууллага түүнийг нь хүлээн авч, нягталж шийдвэрлэн,  эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн талаар хариу мэдэгдэнэ. Ингэснээр банк тухайн харилцагчид зээлийг нь олгох юм. Иргэд зөвхөн банканд хүсэлтээ өгөхөд л болно гэсэн үг. Энэ талаар  УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан “Нийт бүртгэлийн үйлчилгээний 62  хувийг барьцааны гэрээтэй холбоотой  бүртгэл эзэлдэг. Банк болон бүртгэлийн байгууллагатай холбоотой энэ асуудлыг төр, хувийн хэвшлийн хэмжээнд анх удаа  Голомт банктай хамтран шийдвэрлэснээр олон шат дамжлагатай процессыг товчилж чадлаа” гэв. Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг “Иргэд болон банкны харилцагчдыг холбож, цаг завыг нь хэмнэх үүднээс бид энэ ажлыг эхлүүлсэн. Бид нээлттэй банк стратегийн хүрээнд дэд бүтцээ бусад байгууллагатай холбон ажиллаж байна. Төр, хувийн хэвшлийн хувьд хамтын ажиллагааг бодит болгож буй нь энэ ажлын гол онцлог юм” гэлээ.

Хоёр байгууллагын хооронд бүртгэлийн ийм хялбар систем нэвтрүүлэх дижитал шилжилтийг банк санхүүгийн салбараас  Голомт банк, төрийн байгууллагуудаас УБЕГ  түүчээлэн эхлүүлж байна. Та бүхэн даваа гаригаас эхлэн Голомт банкны бүх салбараар энэ үйлчилгээг авах боломжтой юм.

Уг системийг цаашид бусад банк болон банк бус санхүүгийн байгууллагад нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

image
1 Сэтгэгдэл
юун дижитал бас л нэг харицагч нараасаа мөнгө саах арга тэрнийхээ оронд хүүгээ бууруулалаа гэвэл ард түмэн хүлээж авна байнга 200 төгрөгний татаас авна одоо гадны банк оруулах цаг нь болсон шулаачид
Хамгийн их уншсан