Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, ДЭМЖЛЭЭ
"Аялал жуулчлалын чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд" сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын хөгжлийн төв, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж буй “Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судлах, тодорхойлох” цувралын хүрээнд өнөөдөр "Аялал жуулчлалын чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд" сэдэвт дөрөв дэх удаагийн хэлэлцүүлэг боллоо.

Аялал жуулчлалын тухай хуулийг одоогоос 22 жилийн өмнө буюу 2000 оны тавдугаар сард 6 бүлэгтэйгээр УИХ-аас баталсан. Түүнээс хойш 8 удаагийн нэмэлт өөрчлөлт орсон ч өдрөөс өдөрт өргөн цар хүрээг хамарч буй аялал жуулчлалын салбарт үүсээд буй нөхцөл байдлыг хууль, эрх зүйн нарийн зохицуулалтаар зохицуулах шаардлага үүссэн болох дээр оролцогчид санал нэгтэй байгаагаа илэрхийлэв.

Тухайлбал, энэ үеэр гадны хөрөнгө оруулалт, түүний зохицуулалт ба хяналт, Тусгай хамгаалалттай газар нутаг дахь тогтвортой аялал жуулчлалыг тодорхойлох, олон нийтэд аялал жуулчлалын боловсрол олгох тогтолцоог бүрдүүлэх, байгальд ээлтэй эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалыг нутгийн иргэдийн амьжиргаа, орлогын эх үүсвэртэй холбох зэрэг шаардлага амьдралаас урган гарч байгааг хэллээ.

Хэлэлцүүлэгт оролцсон олон улсын байгууллага, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийн төлөөллүүд өөрсдийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн зорилго, үйл ажиллагааны явц, үр дүн, гадны орны туршлагаас товч танилцуулсан юм. Хэлэлцүүлэг энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан