Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
АНУ-ЫН ХАМГИЙН ТОМ НҮҮРС ҮЙЛДВЭРЛЭГЧ КОМПАНИ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧИЙГ АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ

АНУ-ын Сент-Луис хотод төвтэй Пибоди Энержи Корпорац сэргээгдэх эрчим хүчний зориулалтаар өмнө нь нүүрсний уурхайн үйл ажиллагаа явуулж байсан газар болон хүрээлэн буй орчныг хөгжүүлж эхлээд байна.

Тодруулж хэлбэл, Пийбоди Энержи Корпорац нь нарны эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын хоёр фирмтэй хамтран “R3 Renewables” төсөл хэрэгжүүлж эхэлснээ өнгөрсөн мягмар гарагт /2022.03.08/ зарлалаа. Төсөл хэрэгжиж эхэлснээр ирэх таван жилийн хугацаанд 3.3 Гигаватт (ГВт) нарны эрчим хүч буюу 2 сая орчим байшинг эрчим хүчээр хангахад хүрэлцэхүйц, 1.6 ГВт батарейны багтаамжийг бий болгох аж. “R3 Renewables” төсөл нь Индиана, Иллинойс мужид томоохон газар нутгуудад хэрэгжих юм. Пийбоди Энержи Корпорац нь 140 жилийн туршлагатай, Австралийн Нью Саут Уэльс болон АНУ-ын Вайоминг, Алабама, Индиана, Нью Мексико мужуудад үйл ажиллагаа явуулж байна.

2020 онд АНУ-ын цахилгаан эрчим хүчний 21 орчим хувийг салхи, усан цахилгаан, нар, биомасс, газрын гүний дулаан зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд хангажээ.

Нэмж мэдээлэхэд, АНУ-ын цаг уурын өөрчлөлттэй тэмцэх төлөвлөгөөнд чулуужсан түлшнээс татгалзаж, 2035 он гэхэд цэвэр эрчим хүчний салбарыг бий болгож, 2050 он гэхэд утаагүй эдийн засгийг бүтээх асуудал тусгагдсан байна.

 Эх сурвалж : www.independent.co.uk 

1 Сэтгэгдэл
Мөнгө хэрэгтэй байгаа хүмүүст зориулж бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл саруул хэвээрээ байгаарай гэдгийг санаарай, тэд таныг хагалгаанд орохоос өмнө бид танд хагасыг нь төлдөг тул хагалгааны хамгийн сайн эмчтэй тул холбоо барина уу [fortis .hospital.in@gmail.com ] хэрэв та бөөрөө зарж эрүүл мэндээ хадгалахыг хүсвэл
Хамгийн их уншсан