Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, ДЭМЖЛЭЭ
Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох дараагийн хэлэлцүүлэг пүрэв гарагт болно  

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Монголын Аялал Жуулчлалын Холбоотой хамтран зохион байгуулж буй “Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, тодорхойлох” цуврал хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Хэлэлцүүлэгт жуулчны бааз, амралтын газар, гэр буудал, дэн буудлын үйл ажиллагаа эрхлэгчид оролцож аялал жуулчлалын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой тулгамдаж буй асуудал, тус хуулийг шинэчлэн боловсруулах хэрэгцээ, шаардлагын талаар саналаа толилуулж байна.

Хэлэлцүүлэгт оролцогчдоос гарч буй нийтлэг саналаас дурдвал:

• Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийн хугацааг 10-15 жил болж уртасгах;

• Аялал жуулчлал салбарыг дэмжих төрийн бодлого тэр дундаа санхүүгийн дэмжлэг, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, татаас олгох болон хөнгөлөлттэй зээл авах эрх зүйн орчныг бүрдүүлэх;

• Эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, энэ талаарх зохицуулалтыг хуульд тусгах;

• Аялал жуулчлалын үйл ажиллагааны хяналтын тогтолцоог бий болгох, аялал жуулчлалын баазуудад хяналт тавих эрхийг олгох боломжийг судлах;

• Аялал жуулчлалын бүс нутагт мөрдөгдөх дуу чимээний бохирдол, түүнээс сэргийлэх стандартыг боловсруулж мөрдүүлэх гэх мэт.

Дараагийн хэлэлцүүлэг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 09.00-13.00 цагийн хооронд Аялал жуулчлалын боловсрол, судалгаа шинжилгээний байгууллагууд, хөтөч, тайлбарлагчдын оролцоотойгоор зохион байгуулна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан