Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Б.Буянтогтох: Бодлого шийдвэрээ эргэн харах, алдаа дутагдлаа засах боломж бидний өмнө бий болж байна

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөр  Эм эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийн бодлогын арга хэмжээ, хэрэгжилт” салбар хуралдаан болж, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замаа тодорхойлон хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хуралдааныг нээж ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох  үг хэлэв. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын улмаас завсарлаад байсан Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн энэ өдрүүдэд болж байна. Дэлхий нийтийн Эрүүл мэндийн салбарт тулгарсан сорилт, бэрхшээл, алдаагаа олж харах он жилүүд байлаа. Энэ бүхнээс дүгнэлт хийж, бодлого шийдвэрээ эргэн харах, алдаа дутагдлаа засах боломж бидний өмнө бий болж байна. Энэ удаагийн хурлаар бодлогын томоохон шийдвэр гарч, салбарын үйл ажиллагаа нэг алхам урагшлах боломж нээгдэнэ гэж харж байна гэдгээ салбар хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Б.Буянтогтох дарга онцлов.

Энэхүү салбар хуралдаанаар хоёр үндсэн илтгэлийг хэлэлцсэн юм. Тухайлбал

  •  “ЭМ ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН БОДЛОГЫН АРГА ХЭМЖЭЭ, ХЭРЭГЖИЛТ” илтгэлийг  ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох тавьж хэлэлцүүллээ.   
  • “ЭМ ЗҮЙН АЛБАНЫ ЧИГ ХАНДЛАГА, САЙН ТУРШЛАГА” илтгэлийг УНТЭ-ийн Эм зүйн албаны дарга С.Уянга тавьж хэлэлцүүлсэн юм.

Илтгэл тус бүрээр удирдах ажилтнууд хэлэлцүүлэг өрнүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойллоо. Эрүүл мэндийн салбарт нэгдсэн бодлого, түүнд уялдсан шийдвэр гаргалтыг бий болгох тал дээр зохих арга хэмжээг авч буй. Үүний нэг том ололт нь Эрүүл мэндийн салбарын нэгдсэн худалдан авалт гэдгийг салбар хуралдаанд оролцогчид онцолж байлаа.

Эм эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийн бодлогын арга хэмжээ, хэрэгжилт” салбар Хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангамж, хүртээмж болон Эмийн чанар, аюулгүй байдал, эмийн үнийн зохицуулалтын талаар хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Мөн энэхүү хуралдаанаар салбартаа тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааны талаар зөвлөмж гарган холбогдох эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлэн, зөвлөмжийн биелэлтийг ханган ажиллуулах үүрэг чиглэлийг өглөө.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан