Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Эрүүл мэндийн байгууллагуудтай байгуулах шинэчилсэн гэрээний талаар сургалт хийлээ

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаар тогтоолоор “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний үлгэрчилсэн загвар” шинээр батлагдсан. Уг үлгэрчилсэн загварт гэрээ байгуулах эрүүл мэндийн байгууллагуудын тухайн жилд үзүүлэх тусламж, үйлчилгээний төрөл, тоо хэмжээ, төлбөрийн хэмжээ, шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинг талууд харилцан тохиролцон гэрээнд тусгах зохицуулалтыг хийсэн.

Эрүүл мэндийн даатгалын сан, улсын төсвийн нэгдсэн сангийн 2022 оны батлагдсан төсвийг даатгуулагчийн эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, үр дүнтэй зарцуулах, нөгөө талаар ЭМДҮЗ-ийн 2021 оны 13 дугаар тогтоолоор эрүүл мэндийн байгууллагуудтай байгуулсан гэрээний загвар хүчингүй болсон тул эрүүл мэндийн байгууллагуудтай байгуулсан гэрээг 2022 оны сонгон шалгаруулалтын үр дүн гарах хүртэлх хугацаагаар шинэчлэн байгуулах шаардлагатай болсон байна.

Энэ хүрээнд яг одоо Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах нь” 9701 төслийн баг ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын мэргэжилтнүүдэд шинээр батлагдсан гэрээний үлгэрчилсэн загварын талаарх мэдлэг олгох, чадавхжуулах, 2022 онд Эрүүл мэндийн байгууллагуудтай түр гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх сургалтыг зохион байгуулж байна.

 

Түүнчлэн, Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, АХБ-ны “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах нь” 9701 төслийн баг хамтран ЭМД-ын цахим систем хөгжүүлэгч улсын болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарсан танхимын сургалтыг зохион байгуулав.

Сургалтаар тун удахгүй хэрэгжиж эхлэх ЭМДҮЗ-ийн 01 дүгээр тогтоолын цахим системийн гол өөрчлөлтүүд, хийгдэх шинэчлэлт, цаашид анхаарах асуудлын талаар нэгдсэн мэдээлэл солилцож, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгчээ.

1 Сэтгэгдэл
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Хамгийн их уншсан