Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Ойн чиглэлээр Европын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан Европын холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Аксель Никэйзтэй албан уулзалт хийлээ.

Уулзалтаар 2022 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс дараах чиглэлүүдээр хамтран ажиллах саналтай байгааг Сайд Н.Уртнасан танилцууллаа. Тухайлбал “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд бүтээлч, шууд хөрөнгө оруулалтыг дэмжих ажлууд хийх хэрэгтэй байгааг онцлов. Монгол Улсын Засгийн газраас ойн агентлаг байгуулах, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөж байгаа. Өнөөгийн байдлаар 9,2 сая ширхэг тарьц суулгацын нөөцтэй бий. Энэ нөөцийг 100 дахин нэмэгдүүлэхийн тулд ойн аж ахуйг дэмжих, хүний нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгааг дурдав.

Европын холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Аксель Никэйз “Байгаль хамгаалах, цөлжилтийг сааруулах чиглэлээр болон агаар, орчны бохирдолд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаад талархалтай байгаагаа илэрхийлээд Монгол Улстай ойн салбарт хамтран ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсыг ойн хамтын ажиллагааны тэргүүлэх таван орны нэгд оруулан ажиллахаа мэдэгдлээ. Ингээд ирэх саруудад болох Олон улсын томоохон форум, уулзалтуудаас урьтаж Монгол Улс болон Европын холбоо хооронд Ойн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тогтов. Ингэснээр Европын Холбооны дэмжлэгтэйгээр тус салбарт хөрөнгө оруулалт хийх боломж нэмэгдэх юм.

Салбарын сайд Н.Уртнасан агаар, орчны бохирдлыг бууруулах хүрээнд анхаарч буй бас нэг асуудал бол нийслэлийн газар нутгийн 80 гаруй хувьд нь хөрсний бохирдол үүссэнийг дурдаад энэ чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Мод үржүүлгийн газруудыг бүсчлэн хөгжүүлэх, Үрийн нөөц бүрдүүлэх, Усан хангамжийг нэмэгдүүлэх, Салбарын боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах чиглэлд хамтран ажиллах, туршлага солилцон хамтран ажиллах, Европын Холбооноос санаачлан гаргасан ”Ногоон Сэргэлт /Green recovery” Ковид19 цар тахлын нийгэм, эдийн засаг, байгаль орчин болон хүний эрүүл мэндэд хохирол багатай даван туулах зорилго бүхий хөтөлбөрийн хүрээнд манай яам хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Мөн Европын холбоотой хамтран хог хаягдлын менежментийг сайжруулах зорилготой ажлын хэсэг байгуулан салбар дундын зохицуулалтыг нэмэгдүүлэх ажлыг энэ жил бодит ажил болгохоо мэдэгдсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан