Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
ХУДАЛДААНЫ БОДЛОГЫН ЗӨВЛӨЛТЭЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Худалдаа, үйлчилгээний салбарт төрийн хяналт, шалгалтыг бууруулахтай холбоотойгоор шинэчлэх, сайжруулах шаардлагатай хууль, дүрэм, журам, стандартуудын талаар ярилцаж, санал боловсруулан Засгийн газар хүргүүлэх цахим уулзалтад МҮХАҮТ-ын дэргэдэх Худалдааны бодлогын зөвлөл болон худалдааны салбарын компаниудын төлөөлөл оролцов.

Манай улсад жижиглэн худалдааг зохицуулсан хууль байхгүй. Энэ төрлийн үйлчилгээг MNS 5021-1 : 2019 Стандарт (Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага)-аар зохицуулж ирсэн. Уг стандартын дагуу жижиглэн худалдааны газрын хүчин чадлыг худалдааны талбайн хэмжээнээс хамаарч 8 төрлөөр ангилж байгаа нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зарим дэлгүүрийн хувьд зөрчилдөж байгаа юм. Тиймээс өсөн нэмэгдэх эрэлт хэрэгцээ, нийгмийн шаардлагатай нийцүүлэн стандартаа зарим талаар шинэчлэх шаардлагатай байгааг худалдааны салбарынхан хэлж байна.

Мөн оролцогчдын зүгээс Тохирлын гэрчилгээ, Лабораторийн итгэмжлэлийн гэрчилгээ авахаар материалаа бүрдүүлж өгөөд, баталгаажуулалтын зөвлөл болон үнэлгээний ажлын хэсгийн хурлыг хэдэн сараар хүлээх тохиолдол гардаг байна. Импортолж буй бараа, бүтээгдэхүүнд шошгын хэлний шаардлага тавьдаг бөгөөд импортоор оруулж ирсний дараа бус заавал хилийн цаана шошгоо наах шаардлага тавьж байгаа нь хүндрэлтэй байна гэлээ.

Худалдаа, үйлчилгээний салбарын хувьд хэрэглэгчдээс ирсэн гомдлыг шуурхай шийдвэрлэх, хэрэглэгчийг хохиролгүй болгох дотоод зохицуулалтыг бий болгож эхэлсэн. Хэрэглэгч тухайн байгууллагаас гадна ШӨХТГ-т гомдлоо мэдэгддэг, хохирлоо барагдуулж, гомдолгүй гэсэн ч холбогдох төрийн байгууллагад гаргасан гомдол харагддаггүй байна. Түүнчлэн нийт ажилтнуудаа жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулахдаа зөвхөн улсын эмнэлэгт хандах шаардлагыг өөрчилж, хувийн хэвшлийн эмнэлэгт ч үзлэг хийлгэх боломжтой болгох зэрэг саналуудыг хэллээ.

МҮХАҮТ-аас худалдаа, үйлчилгээний салбарынхны дээрх болон бусад бичгээр ирүүлсэн саналуудыг нэгтгэн Засгийн газарт хүргүүлэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан