Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Эмгэнэл

Монголын Ардчилсан холбооны анхны гишүүн партизан,Төр нийгмийн зүтгэлтэн Хариад овогт Шаравын Энхбаяр 2021 оны 12 дугаар сарын 29 өдөр зуурдаар таалал төгслөө. Тэрбээр 1962 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн.

-1970-1980 онд Ерөнхий боловсорлын дунд сургууль

-1980-1985 онд ЗХУ-ын Москва хотын Цэргийн академи,

Маргад дээд сургууль, Иргэний боловсрол УТДС ТЗУХИ тус тус төгссөн.

-Инженер, Газар зохин байгуулагч,Төрийн удирдлагын арга зүйч мэргэжилтэй.

-1985-1989 онд АА-ийн 210-р ангид салаан дарга

-1989-1992 онд Эрдэнэт хотын ДЦС-ын Авто гаражын дарга

-1992-1996 МСҮТ-ийн Аж ахуйн албаны дарга

-1996-1998 Говь-Сүмбэр аймгийн Хоршоодын холбооны дарга

-1998-2004 онд Орхон аймгийн Хот тохижуулах газрын дарга

-2004-2012 онд аймгийн ЗДТГ-т мэргэжилтэн

-2012-2016 онд аймгийн ЗДТГ-ын НҮГ-ын дарга

-2016 оноос тус газрын НЦҮ-албаны даргаар ажиллаж байлаа.

Ш.Энхбаяр нь өөрийн ухамсарт амьдралаа Улс эх орон, аймаг орон нутгийнхаа төлөө зориулсан шилдэг тэргүүний сэхээтэн, цогтой тэмцэгч байлаа.

Тэрбээр Орхон аймгийн ИТХ төлөөлөгч, тэргүүлэгчээр 2 удаа сонгогдсон, аймгийн Баян-Өндөр сумын Ардчилсан намын анхны дарга, аймгийн Ардчилсан холбооны УЗ-ийн гишүүн зэрэг ажлуудыг нэр төртэй хашиж явсан Улс төрийн зүтгэлтэн юм.

Түүний гавъяа зүтгэлийг төр засгаас өндөрөөр үнэлэж

Салбарын тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ойн медалиуд, Ардчилсан хувьсгалын дээд шагнал Эрх чөлөөний одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны одонгоор шагнагдаж байв.

Эрхэм журмын нөхөр, хүндэт ахын минь гэгээн дүр бидний сэтгэл зүрхэнд үүрд үлдэх болно. Та минь эх нутгийнхаа ариун хөрсөнд амгалан нойрсоорой.

Орхон аймгийн МоАХ

Ардчилсан нам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан