Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
ОХУ-ЫН ХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ СЕРГЕЙ КАТЫРИНТАЙ УУЛЗЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, ОХУ-ын ХАҮТ-ын Ерөнхийлөгч Сергей Катырин нар (2021.12.17) уулзалт хийв. Уулзалтад МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, Бүгд Найрамдах Тува Улсын ХАҮТ-ын дарга Аяс Монгэ, ОХУ-ын ХАҮТ-ын Гадаад харилцааны газрын дарга Александр Копков нар оролцлоо.

ОХУ-ын ХАҮТ-ын Ерөнхийлөгч Сергей Катырин “Бид бүс нутаг хоорондын харилцаанд анхаарлаа хандуулахын зэрэгцээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хамтарч ажиллахад нь туслах хэрэгтэй гэдгийг онцлоод ОХУ-ын ХАҮТ-ын дэд байгууллага болох “Экспоцентр” үйл ажиллагаагаа эрчимтэй сэргээн, цар тахлын өмнөх үетэй ижил түвшинд очсон” гэв.МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Хоёр орны эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд ХАҮТ-ын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Ойрын хугацаанд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн нэг бол Монгол, Орос, Хятад гурван улсын худалдаа, эдийн засгийн нэгдсэн форумыг зохион байгуулах явдал. Гурван улсын эдийн засгийн коридорыг өргөжүүлэх, тэр дундаа байгалийн хийн хоолой, авто зам, төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх сэдвүүдийн хүрээнд форумыг ирэх онд Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөсөн” гэж тодотголоо.

Мөн тэрээр ХАҮТ-ын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс, ОХУ-ын хилийн бүс нутгийн худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, Монголын бараа бүтээгдэхүүнийг шалгах экспертизийн лаборатори байгуулах төслийн хэрэгжилтийг сэргээх нь чухал гэлээ.

Уулзалтын дүнд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, цаашид мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулахаар тохиролцов.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан