Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
“Аялал жуулчлалыг сэргээх стратеги төлөвлөгөө”-г төр, хувийн хэвшил хамтран боловсруулж байна

“Аялал жуулчлалын салбарыг сэргээх стратеги төлөвлөгөө” боловсруулах ажлын хэсгийн ээлжит хуралд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан оролцлоо. Ажлын хэсгийн хурлаар “Аялал жуулчлалыг сэргээх стратеги төлөвлөгөө”-г холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд нийцүүлэн 2021 оны 12 дугаар сардаа багтаан боловсруулахад дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллах асуудлыг хэлэлцлээ.

Сайд Н.Уртнасан, 2021 онд гадаадын жуулчдын урсгалыг шат дараатай нээж, 2022-2023 онд жуулчдын тоон өсөлтийг эрчимтэй нэмэгдүүлэн 2019 оны хэмжээнд хүргэх, улмаар 2024 онд гадаадын жуулчдын тоог нэг саяд хүргэж, аялал жуулчлалын салбараас олох орлогоос дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа. Энэхүү ажлыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тооцоо судалгаанд үндэслэсэн тодорхой төлөвлөгөө шаардлагатай . Мөн стратеги төлөвлөгөө боловсруулах удирдан чиглүүлэх ажлын хэсэгт зам тээвэр, иргэний нисэх, гадаад харилцаа, соёл урлаг, эдийн засаг, маркетинг, зочлох үйлчилгээ, хүний нөөцийн асуудлуудад хамаарах төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдлагуудаас оруулсан нь шийдвэр гаргагчид 2022-2023 онд аялал жуулчлалын салбарыг хамгийн хурдан хугацаанд сэргээх зайлшгүй шаардлагатай байгаа тухай нэгдсэн ойлголтод хүрч, үүсээд буй нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөхөд чухал нөлөөтэй байх болно гэлээ.

Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран “Шинэ хэвийн байдал-Аялал жуулчлалыг сэргээх стратеги” уриатай “TOURISM FORUM MONGOLIA-2021” арга хэмжээг салбар дундын болон төр, хувийн хэвшлийн нэгдмэл зорилго, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Дэлхийн аялал жуулчлалын чиг хандлагад нийцүүлэн аялал жуулчлалыг сэргээх гарц шийдлийг тодорхойлох зорилгын дор амжилттай зохион байгуулсан. Форумаас аялал жуулчлалыг шинэ нөхцөлд хэрхэн хөгжүүлэх, зөв зохион байгуулах талаар хэлэлцээд дээрх ажлын хэсгийг байгуулсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан