Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
“Кластер хөгжил” цахим сургалтыг амжилттай зохион байгууллаа

Сүүлийн үед бизнесийн салбар тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гол гарц нь кластер гэдгийг олон улсын эдийн засгийн мэргэжилтнүүд зөвлөсөөр ирсэн. Кластер нь тодорхой нэг салбарт болон газар зүйн байршилд хоорондоо харилцан хамааралтай үйл ажиллагаа явуулдаг бизнесийн, судалгааны болон төрийн байгууллагуудын хамтралыг хэлнэ. Энэхүү хамтрал нь тухайн бизнесийн үйл ажиллагааны бүтээмж, өрсөлдөх чадварыг үндэсний болон олон улсын хэмжээнд нэмэгдүүлэх зорилготой ажилладаг.

Кластерийг хөгжүүлснээр жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүн бий болгох, худалдаа үйлдвэрлэлийн үр дүнтэй бодлого боловсруулах, хувийн хэвшлүүдийн гадаад зах зээлд гарах боломжийг нээх зэрэг олон давуу талтай.

Тиймээс Голомт банкнаас санаачлан хэрэгжүүлж буй бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан цуврал сургалтын 12 дахь дугаарыг “Кластер хөгжил” сэдвийн хүрээнд онлайнаар зохион байгууллаа. Бид энэ удаад Кластер гэж юу вэ, Гадаадын кластерын жишээ, Амжилтын түүхээс хуваалцах нь /Монголын Гоо Сайхны Кластер ТББ/ зэрэг агуулгын хүрээнд сургалтыг явууллаа.

Энэхүү сургалтад өнөө үеийн амжилттай ажиллаж буй эмэгтэй бизнес эрхлэгчдийн төлөөллүүд оролцож, сургагч багшаар Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Ментор Клубийн Гүйцэтгэх захирал С.Уянга уригдан бизнесийн салбарын кластерийн талаар хэрэгтэй мэдээ, мэдээллийг хуваалцлаа.

Голомт банкнаас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, чадавхжуулах зорилго бүхий цуврал сургалтуудыг цаашид үргэлжлүүлэн зохион байгуулах болно. Эрхэм харилцагч та ч бас бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг дэмжиж, бидэнтэй хамт байна гэдэгт итгэлтэй байна.

Хамгийн их уншсан