Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
2022-2024 онд аялал жуулчлалыг сэргээх, ойн менежментийг сайжруулахад АХБ-тай хамтарна

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандран болон холбогдох албаныхантай цахим уулзалт хийлээ.

2022-2024 оны санхүүжилтийн жилүүдэд хамтран ажиллах төсөл хөтөлбөрүүд болон одоо хэрэгжиж буй Тогтвортой аялал жуулчлал – 1, 2 төслүүдийн явц байдлыг талаар харилцан мэдээлэл солилцож, төлөвлөсөн хугацаандаа хэрэгжүүлэх асуудлаар хоёр тал байр сууриа илэрхийллээ.

​Монгол Улсын засгийн газраас тус банктай хэрэгжүүлэх 2022-2024 оны төлөвлөгөөнд тусгуулах төслүүдийн талаар 3 сард санал солилцсон. Хөрс орчны бохирдлыг бууруулах, ойн менежментийг сайжруулах, аялал жуулчлал болон байгаль орчинд ээлтэй дэд бүтцийг хөгжүүлэх гэсэн үндсэн 4 чиглэлээр хамтран ажиллах санал байсан нь бүрэн тусгагдаагүй учир энэ удаад дахин сэргээж байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан дурдаад ялангуяа байгаль орчныг хамгаалах, тогтвортой менежментийг бэхжүүлэхэд ойн салбар чухал гэдгийг онцлов.

Олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтыг хэрэгжүүлэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг ханган ажиллах, салбар дундын зохицуулалт, засаглал, хүний нөөц болон үйл ажиллагааны төлөвлөгөөг бодит болгоход “Тогтвортой ойн менежмент, ойн засаглалын реформ” төслийг 2022-2024 оны хамтын ажиллагааны чиглэлд нэмэлтээр оруулах санал хэлэв. Мөн Монгол улсын аялал жуулчлалын салбарыг дэмжин төсөл хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлээд явцын мэдээллийг өглөө. Цаашид Аялал жуулчлалын салбарыг сэргээх, хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллах тодорхой саналууд байгааг онцоллоо.

​Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандран төсөл хөтөлбөрүүдийн талаар тодорхой мэдээлэл өгсөнд талархаад Ковидын дараах Аялал жуулчлалыг сэргээх асуудалд болон хуулийн төслийн шинэчилсэн найруулга дээр хамтран ажиллах боломжтой гэлээ. Ингээд дараагийн удаад Н.Уртнасан сайдын тавьсан саналын дагуу сэдэвчилсэн уулзалт, хэлэлцээрийг хийхээр болов.

"Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх-2" төслийг Азийн хөгжлийн банкны 32 сая ам.долларын санхүүжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудад хэрэгжүүлэх үйл ажлын төлөвлөгөөг нарийвчлан гаргах, уг асуудлын бичиг баримтыг нягтлах хүрээнд дараагийн уулзалтыг товлох дээр санал нэгдэж энэ удаагийн уулзалт өндөрлөв.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан