Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
ТӨРИЙН БАНКТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХААР БОЛЛОО

“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл” Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар болон Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт 2019 оноос хэрэгжиж байна. Тус төслийн “Нутгийн оршин суугчдад түшиглэсэн хүртээмжтэй аялал жуулчлалын төлөвлөлт, чадавхыг сайжруулах” зорилтын хүрээнд Эко-аялал жуулчлалын төлөвлөлтийн зөвлөх багийн мэргэжилтнүүд “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн олон нийтийн оролцоотой зээлийн эргэлтийн сан”-гийн үйл ажиллагаанд мониторинг хийсэн.

May be an image of 4 people, people standing and indoor

Уг судалгааны үр дүнг болон сангийн үйл ажиллагааг цаашид хэрхэн сайжруулах талаарх санал, зөвлөмжийг холбогдох албаныханд танилцууллаа. Судалгааны үр дүнд тулгуурлан зээлийн эргэлтийн сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Төрийн банк, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн сумдын хамтын ажиллагаа, оролцоо, хариуцлагыг нарийвчлан тодорхойлох, зээлийн эргэн төлөлт, эдийн засгийн чадавхыг тооцоолох загвар боловсруулах, мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах зэрэг санал зөвлөмжийг хуралд оролцогчид чухалчлан үзлээ. Ингээд Төрийн банктай хамтарсан зөвлөлдөх уулзалт зохион байгуулахаар болов.May be an image of 4 people

2016-2019 онд Азийн Хөгжлийн Банкны буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжсэн “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл аймгийн Ханх, Алаг-Эрдэнэ, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Ренчинлхүмбэ сум болон Хатгал тосгонд 2017 онд олон нийтийн оролцоотой зээлийн эргэлтийн санг байгуулж, нутгийн иргэдэд бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдний амьжиргааг сайжруулах зорилгоор зээл олгон, орон нутгийн засаг захиргаа, Төрийн банкны салбаруудтай хамтран ажиллаж байгаа юм.

May be an image of 5 people, people sitting, people standing and indoor

May be an image of 6 people and people standing

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан