Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцин тариулаад халдвар авах уу?

Та коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцин хийлгээд халдвар авах ямар ч боломжгүй юм.

Вакцин нь биемахбодид дархлааны урвал өрнүүлэх зорилготой бага хэмжээтэй молекул бөгөөд КОВИД-19 эсрэг вакцин нь вирусийн генийг огт агуулаагүй. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг аль ч вакцин нь коронавирусын амьд хувилбарыг агуулаагүй. Өөрөөр хэлбэл та вакцины нөлөөгөөр КОВИД-19 өвчнөөр өвчлөхгүй.

Харин вакциныг булчинд тариулсны үр дүнд хүний тунгалгийн зангилаа хэмээх дархлааны эрхтэнд эсүүд идэвхжин, биемахбод коронавирусын эсрэг тэмцэх боломжтой болдог. Вакцины нөлөөгөөр санамжийн эсүүд бий болж, дархлаа тогтолцоо коронавирусыг бие махбодид нэвтрэхэд богино хугацаанд таних урвал сайжирна. Цаашлаад бидний биеийг халдвараас хамгаалах эсрэгбие хэмээх уураг дархлааны В лимфоцит эсээс үүсэх үйл өрнөдөг. Тиймээс вакцин тариулахад халдвар авахгүй, хамар залгиураас шинжилгээ авахад эерэг гарахгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан