Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
 “Зөгийн балны экспорт, борлуулалтын боломжууд цахим семинарыг зохион байгууллаа

ЖАЙКА олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах төсөл”, МҮХАҮТ хамтран “Зөгийн балны 7 хоног” аяны хүрээнд “Зөгийн балны экспорт, борлуулалтын боломжууд” цахим семинарыг зохион байгууллаа.

Семинараар:

- Монголын зөгийн балыг БНХАУ-д экспортлох боломж

- Зөгийн балны борлуулалтыг нэмэгдүүлэх худалдааны чиг хандлага

- Киргиз Улсын зөгийчдийн хүчин чармайлт-Зөгийн балны экспортын загвар- ЖАЙКА байгууллагаас Киргиз Улсад хэрэгжүүлж буй “1 сум 1 бүтээгдэхүүн” төслийн танилцуулга, зөгийчид нэгдэн хэрхэн Япон улсад бүтээгдэхүүнээ амжилттай экспортлосон сайн туршлага

- Зөгийн балыг экспортлох, борлуулалтыг нэмэгдүүлэхэд тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам хэлэлцүүлгийг өрнүүлж, зөгийн аж ахуй эрхлэгчид, жижиглэн худалдаа эрхлэгчид, дижитал технологийн компаниудын төлөөлөл саналаа солилцлоо.

Мөн тус арга хэмжээнд Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам зочин илтгэгчээр оролцож “Хэрэглэгчийг төөрөгдүүлэхгүй байх, үнэн зөв мэдээлэл өгөх” талаар мэдээлэл хийлээ.

Уг арга хэмжээнд Улаанбаатар хот, орон нутгийн 60 гаруй зөгий аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан