Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
ЭМГЭНЭЛ

Монголын Ардчилсан холбоо, Ардчилсан намын хамгийн ахмад гишүүн Дамиран овогтой Лхамхүү гуай маань 2021 оны 11 дүгээр сарын 13-ны  өдөр бурхан тэнгэрийн орноо заларлаа.

Тэрээр 1923 оны гахай жил Завхан аймгийн Улиастай хотод Дамирангийн зургаа дахь хүүхэд болж мэндэлжээ. 16 настайгаасаа аймгийн засан хүмүүжүүлэх газар данс хөтлөгч, намын зааварлагч зэрэг ажил хийж байгаад 1941-1951 онд Булган аймгийн сургуульд багш, 1953 он хүртэл Булган аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, 1953-1956 онд Төв аймагт Монголын эмэгтэйчүүдийн холбооны даалгавраар эмэгтэйчүүдийн зөвлөл болон хэлтсийн дарга, 1956 оноос Улаанбаатар хотод районы үйлдвэрчний эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга, хотын зөвлөлд зааварлагч, 44 дүгээр цэцэрлэгт эрхлэгч хийж, эмэгтэйчүүдийн боловсролтой байх, ажил хөдөлмөр эрхлэх, удирдлагын төвшинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө чармайн ажиллаж байжээ.

Тэрбээр хэл бичгийн өргөн мэдлэг чадвартайгаас гадна бидэнд үргэлж үнэтэй сургамж, зөвлөгөө өгдөг, ажлын арга барилаасаа, өөрийн амьдралын сонирхолтой дурсамжаас хуваалцдаг нэгэн байлаа.

 Тухайлбал, Тэмээн жингээр Улиастайд хэрхэн ирсэн, мөн аав, ээж, ах, эгчийнхээ тухай, Аймгийн засан хүмүүжүүлэх газар ажиллаж байхдаа цаазын ял сонссон нэгэн хүний гуйлтаар өмнөөс нь өршөөл хүссэн захиа бичиж амийг нь аварч байсан тухайгаа хуучлан ярьдаг байв.

Түүгээр ч зогсохгүй “Монгол Ардын нам анх үүсэхдээ жинхэнэ Ардчилсан хувьсгалт үзэлтэй хүмүүсийн нэгдэл байсан. Одоогийн Монгол Ардын нам шиг байгаагүй. Энэ тухай сонинд бичиж өгсөн боловч нийтлэхгүй байна” хэмээн нийгмийн амьдрал, улс төрийн талаар ярьдаг байсан нь журмын нөхдийнх нь сэтгэл зүрхэнд хоногшин үлджээ.

Д.Лхамхүү гуай маань 1989 онд Ардчилсан хувьсгал гарахад гишүүнээр элсэж, анхнаас нь үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож Ардчилсан нийгмийг байгуулж, хөгжүүлэхийн төлөө бүхий л сэтгэл зүрхээ зориулж ирсэн манай хамгийн ахмад гишүүн билээ.

Түүний хөдөлмөр зүтгэлийг төр нийгмээс өндрөөр үнэлж Алтан гадас одон, Ардын хувьсгалын 25, 40, 70, 80 жилийн ойн медаль, 1944 оны Чойбалсангийн мэргэн буудагч одон, Монголын эмэгтэйчүүдийн хорооны шагнал, МоАХ-ны Эрх чөлөө, Тусгаар тогтнолын одон болон Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын холбоо, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дээд шагналуудаар тус тус шагнасан байна.

Хамгийн өндөр настан Д.Лхамхүү гуайн нийгэм, улс төрийн туршлага, Ардчилсан үзэл санаа нь бидний хойч үеийнхэнд тод үлгэр жишээ болж үүрд дурсагдах болно. Та минь хөрст алтан дэлхийдээ тайван нойрсдоо.

                                  Түүний гэр бүл, үр ач, зээ нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.

Монголын Ардчилсан холбооны удирдах зөвлөл, Сүхбаатар дүүргийн Монголын Ардчилсан Холбоо

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан