Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Голомт банк LIME аппликэйшнтэй хамтран ажиллана

Дижитал банкны үйлчилгээгээр тэргүүлэгч Голомт банк технологийн давуу талд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг банкны секторт түүчээлэн нэвтрүүлсээр ирсэн билээ. Энэ удаа бид интернэтэд суурилсан үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгч Онлайм нетворк ХХК-тай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд талууд мэдээллийн аюулгүй байдал, хэрэглэгчийн нууцлалыг хангасан үйлчилгээг хүртээмжтэй, хялбар байлгах, шинэлэг инновацийг илэрхийлэх, судалгаа хийх, шийдэл боловсруулж харилцаа холбоо, мэдээлэл технологи, банк санхүүгийн салбарт хамтран хувь нэмрээ оруулахаар санал нэгдлээ.

Гадаадад оршин суугаа монголчууд Монгол дугааргүйгээс болж Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн үйлчилгээг авахад хүндрэл учирдаг байсан. Тэгвэл LIME аппликэйшн, түүний онлайн утасны дугаар, холбогдох үйлчилгээг ашигласнаар гадаадад оршин суугаа иргэд Голомт банкны дижитал үйлчилгээг илүү хялбар, зардал багатай, хүртээмжтэйгээр авах боломж бүрдэх юм.

Голомт банк нь дотоод үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн, үйлчилгээндээ дижитал шийдлийг үргэлж нэвтрүүлж, мэдээллийн технологийн Монгол компани, тэдгээрийн хөгжүүлсэн технологи, системүүдийг бодит хэрэглээнд түүчээлэн нэвтрүүлэх, цаашдын хөгжилд нь хувь нэмэр оруулахыг зорьж ажилладаг билээ.

Хамгийн их уншсан