БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Ш.Болдод Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртээв
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одонгоор шагналаа.
Байгаль орчны бие даасан тогтолцоо бүрдүүлэх, ардчилал, зах зээлийн харилцааны нийгэмд тус салбарт мөрдөгдөх хууль, тогтоомжуудыг анхлан боловсруулж батлуулан, ойн санг нэмэгдүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах, ойн аж ахуйн заавар, зөвлөмж боловсруулах, салбарын залуу мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэн сургах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Шагдаржавын Болдод Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртээв.
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- Монгол, Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн зөвлөх, доктор Цагаан-Өвгөний Даваасүрэн;
- “Хурхнаг жибур” ХХК-ийн инженер Балжирын Мөнхбаяр;
- ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Ахмадийн Хауленбек нарыг;
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
- “Биогеоэко” ХХК-ийн зөвлөх инженер Дүдлийн Пүрэвдаш;
- Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Зандраабалын Цогт нарыг шагналаа.
Төрийн дээд цол, одонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар гардуулж баяр хүргэж, амжилт хүсэв.





0 Сэтгэгдэл

























