Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
МОНГОЛ, СОЛОНГОСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДЛААР САЙД НАР УУЛЗЛАА

Монгол Улсад үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх хүрээнд эрчим хүч, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, хог хаягдал боловсруулах зэрэгт ихээхэн ач холбогдол өгч, тэргүүлэх салбар болгоод байгаа тухай БНСУ –ын Байгаль орчны сайд хатагтай Хан Жеон Аэтэй уулзахдаа танилцууллаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн бөгөөд энэ нь хүлэмжийн хийн шингээлтэд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын Талуудын 26 дугаар бага хурлын үеэр Монгол, Солонгосын Байгаль орчны сайд нарын хоёр талын уулзалтын үеэр Н.Уртнасан сайд ийнхүү ажлаа танилцуулсны зэрэгцээ талууд байгаль орчны салбарын үйл ажиллагааг өргөжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлын бууруулах, хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов.

Хатагтай Хан Жеон Аэ Солонгос Улс үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтынхоо хүрээнд бусад улс орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөж байгаа талаар илэрхийлээд Монгол Улстай сэргээгдэх эрчим хүчийг дэмжих, метан хийг бууруулах, хуванцар хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр бодит төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Уулзалтаар хоёр яам хоорондын зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулж, салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх санамж бичгийг 2022 онд шинэчлэн байгуулахаар тогтов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан