Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
БОАЖ-ЫН САЙД Н.УРТНАСАН ГЛАЗГОУ ХОТНОО АЖИЛЛАЖ БАЙНА

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Глазгоу хотноо чуулж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын Талуудын 26 дугаар бага хурлын Дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа билээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БОАЖ-ын сайд Н.Уртнасан ажиллаж Дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын нээлт болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын Уур амьсгалын ногоон сангийн гүйцэтгэх захирал Янек Глемариктэй хийсэн хоёр талын уулзалтад тус тус оролцоод байна.

Уур амьсгалын ногоон сан нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох чиглэлээр Монгол Улсад олон, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Цаашид цөлжилт газрын доройтлыг бууруулах чиглэлээр ажиллахад зориулсан санхүүжилтийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар талууд ярилцав. Уур амьсгалын ногоон сангийн захирлын зөвлөлийн хуралдааныг ирэх онд Монгол Улсад зохион байгуулах манай саналыг ноён Янек Глемарик тааламжтай хүлээн авлаа.

Глазгоугийн арга хэмжээнд 100 гаруй улс орны төрийн тэргүүн оролцож байгаа бөгөөд дээд хэмжээний уулзалтын үндсэн зорилго энэ зууны дунд үе гэхэд улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг эрс бууруулж, шингээлтийг нэмэгдүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх зорилтоо хангахын тулд улс орнууд өмнөх амлалтаа ахиулах шаардлагатай тухай нэгдсэн зөвшилд хүрэхэд оршиж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан