Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Хөвсгөл аймгийн "Ханх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-г хэлэлцлээ

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл” нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Хөвсгөл, Хэнтий аймагт хэрэгжиж байгаа.

Уг төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн “Ханх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” боловсруулах ажлын орон зайн төлөвлөлтийн асуудлаар зөвлөлдөх уулзалт боллоо.

Уулзалтаар Ханх сумын төвийн суурьшлын бүсийн эдэлбэр газрын орон зайн төлөвлөлтөд тулгараад байгаа нуурын эргийн хамгаалалтын бүс, суурьшлын эдэлбэр газрын хил доторх ойн хамгаалалтын бүс болон түүнд харьяалагдаж буй газар олголт, нүүлгэн шилжүүлэлт, цаашид тэлэх хэрэгцээтэй суурьшлын бүс зэрэг асуудлуудыг хэлэлцэв.

Асуудлын хүрээнд ажлын төлөвлөгөөг зардлын тооцооны хамт боловсруулан Засгийн газарт танилцуулж, шийдвэр гаргуулж ажиллахаар тогтсон. Түүнчлэн БОАЖЯ-ны холбогдох газруудыг оролцуулан ажлын хэсэг байгуулж, цаашид үе шаттай зохион байгуулахаар боллоо.

Ханх сумын төлөвлөлтийн хүрээнд үүссэн энэ асуудлууд нь зөвхөн нэг сумынх бус Хөвсгөл нуурыг бохирдуулж байгаа нуурын эрэг дагуух суурьшлын бүсүүд болон орчны бүсийн 5-н сумын хэмжээнд авч хэлэлцэх нэн шаардлагатай асуудал гэж үзэв.

Уулзалтад тус ажлын төслийн нэгж болон зөвлөх үйлчилгээний байгууллагын төлөөлөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар, Ойн бодлого, зохицуулалтын газар, Усны бодлого зохицуулалтын газар болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Хөвсгөл нуурын Эг голын сав газрын захиргаа зэрэг холбогдох албаныхан цахимаар болон биечлэн оролцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан