Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
УИХ дахь Цөлжилттэй тэмцэх лобби бүлгийн гишүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ дахь Цөлжилттэй тэмцэх лобби бүлгийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Тус лобби бүлэг нь 13 гишүүнтэй бөгөөд цөлжилттэй тэмцэх зардлыг нэмэгдүүлэх, тусгай сан байгуулах, цөлжилттэй тэмцэх санхүүгийн тогтвортой эх үүсвэр, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байгаа талаараа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх тухай Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн хэрэгжилтийг хангах, цөлжилттэй тэмцэх, байгаль орчин, экосистемийн доройтлыг бууруулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэллээ.

Уулзалтын үеэр байгаль орчны доройтол, цөлжилтийн сөрөг үр дагавар, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн заалтууд, тэдгээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх арга зам, шийдлүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, хамтран ажиллахаар санал нэгдэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан