БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Цэдэвсүрэнг томиллоо
Сурсан мэргэжил, хаана?
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Цэдэвсүрэнг томилжээ.

Энэ оны аравдугаар сарын 6-ны Засгийн газрын хуралдаанаар Д.Батбаатарыг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байсан юм.
Л.Цэдэвсүрэнгийн хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газарт Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хууль зүйн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Эрхэлж байсан ажил, албан тушаал:
- 1994-1996 онд Соёлын яаманд сайдын туслах
- 1996-1997 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх
- 1997-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, мэргэжилтэн
- 2000-2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Хуулийн хэлтсийн дарга
- 2004-2016 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
- 2017-2019 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд Хуулийн хэлтсийн дарга
- 2020 оны 1-7 сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга
- 2020 оны долдугаар сарын 8-ны Монгол Улсын Ерөнхий Сайдын 10 дугаар захирамжаар Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны сайдаар томилсон.
1 Сэтгэгдэл
2021.10.23
























