Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Нисэх онгоцны шинэ буудлаас автобус иргэдэд үйлчилж байна

Дэлхийн олон хотод нэвтэрсэн буухиа буюу шуурхай автобусны үйлчилгээг "Улаанбаатар Эйрпорт Шаттл" ХХК Монголд нэвтрүүлээд байна. Хөшигийн хөндийд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орсноор тус үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд өчигдөр Сүхбаатарын талбайд болсон “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр энэхүү үйлчилгээгээ олон нийтэд танилцуулав.

Шинэ нисэх онгоцны буудлыг зорьж буй  болон нисэх буудлаас хот орох зорчигчдод тусгай чиглэлийн, шуурхай үйлчилгээний том болон дунд оврын автобусаар үйлчилгээ үзүүлэх юм. Ингэхдээ “Шангри-Ла”, “Блю Скай”,  “Ибис Стайлс Улаанбаатар” /ibis Styles Ulaanbaatar Hotel/, “Баянгол”, “Чингис”, “Рамада”, “Туушин”, “Кемпински”  зэрэг томоохон 10 зочид буудал руу зорчигч үйлчлүүлэгчдийг тав тухтай, аюулгүй зорчих нөхцөл бололцоог ханган ажиллаж буй юм. 

Түүнчлэн  үйлчилгээний соёл, техникийн бэлэн байдал, аюулгүй найдвартай ажиллагаа, зам тээврийн хөдөлгөөний соёлыг хэвшүүлж, олон улсын стандартын хэрэгжилтийг ханган ажиллаж байгаагаа өдөрлөгийн үеэр онцоллоо.

"Улаанбаатар Эйрпорт Шаттл" ХХК нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийслэлийн өмчит "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК болон "Монголын үндэсний бүтээн байгуулалтын нэгдэл" ХХК-ийн хамтран хэрэгжүүлж буй “Шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх /тусгай чиглэлийн, шуурхай үйлчилгээний том болон дунд оврын  автобус үйлчилгээ ­­­төсөл”-ийн хэрэгжүүлэгч юм.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан