Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
УРГАХ ЧАДВАРАА БҮРЭН АЛДСАН ОЙД ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЖ БАЙНА

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/60 тушаалын хүрээнд "Ойн судалгаа хөгжлийн төв" УТҮГ-аас Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын зөвшөөрөгдсөн бүсийн ойн түймэр, өвчин хортонд нэрвэгдэж ургах чадвараа бүрэн алдсан ойд цэвэрлэгээ хийж байна. Цаашид ойн түймэр гарах, хүчтэй салхи шуурга, мөндөр аадар бороо зэрэгт хүн, мал амьтан хохирох эрсдэлтэй. Хортон шавж хүрээгээ тэлэх ойн ерөнхий хэв шинжийг алдагдуулж экосистемд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүссэн ойн сангийн 200 га талбайд ойн цэвэрлэгээний ажил хийж гүйцэтгэх аж ахуй нэгжүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож хууль, журмын дагуу цэвэрлэгээний ажлыг эхлүүлээд байна.

Ойн цэвэрлэгээний ажилд Хамгаалалтын захиргаа, Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Экологийн цагдаагийн алба, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, цагдаагийн хэлтэс, Төв аймгийн Эрдэнэ сумын цагдаа, Байгаль орчны хяналтын улсын байцаагчид хамтран ажиллаж байгаа. 2021 оны 10 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд хамтарсан төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хамгаөлалтын захиргаа, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Ойн судалгаа хөгжлийн төв УТҮГ-ууд ойн цэвэрлэгээний талбайд хяналт шалгалт хийж, иргэдийн мэдээллийн мөрөөр МҮОНРТ-ын сурвалжилах баг талбайд ажиллав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан