Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
ХАА-н бирж далайд гарцгүй орнуудын туршлага судална

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК  болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь өөрийн судалгааны чадавхыг бэхжүүлэх, бусад далайд гарцгүй орнуудын туршлагаас суралцах, мэдээлэл солилцох зорилгоор уг санамж бичгийг байгуулж байна.

Хамтын ажиллагааны  хүрээнд:

·Хамтарсан сургалт, семинар, лекц зохион байгуулах;

·Судалгаа, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа явуулах;

·Бусад далайд гарцгүй орнуудын туршлагын талаарх мэдээ, мэдээлэл, холбогдох материалуудыг солилцох юм.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв нь 2018 оноос Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа албан ёсоор явуулж эхэлсэн бөгөөд чанартай, үнэн бодит судалгаа хийх замаар далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын худалдаанаас олох үр ашгийг нэмэгдүүлж, олон улсын худалдааны байгууллагын хүрээнд хэлэлцээр хийх чадавхийг дээшлүүлэх зорилготой юм.

Цаашид “Хөдөө аж ахуйн бирж” ХХК  нь хөгжиж буй болон хөгжингүй орны биржийн харьцуулсан судалгааг хамтран хийж, мэргэжилтнүүдийнхээ мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтад хамруулах зэргээр хамтын ажиллагааны төлөвлөгөөг гаргаж ажиллахаар боллоо.

Эх сурвалж: ХХААХҮЯ

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан