Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Хүүхдийн хорих ангид морин хуур заах төсөл эхэлжээ

Нийслэлийн Соёл, урлагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран ардын уламжлалт өв соёл, урлагаар дамжуулан иргэдийн оюун сэтгэлгээг хөгжүүлэх, эерэг хандлагыг төлөвшүүлж нийгэмшүүлэх, соёл урлагийг түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулах, сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах зорилго бүхий хамтран ажиллах гэрээг байгуулж тус гэрээний хүрээнд “Агууч ухаан” төсөл хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа.

Үйл ажиллагаанд Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Сургалт, нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Цэнгэлбаяр болон холбогдох байгууллагуудын ажилтан албан хаагчид оролцож Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын нийт хүмүүжигч хүүхдүүдэд төсөл хөтөлбөрийн талаарх мэдээллийг хүргэлээ. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэргэдэх “Соёмбо” хөгжмийн салааны уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүлж “Монгол хуур” төвийн захирал, морин хуур урлаач, морин хуурч СТА Б.Сүхбаатар морин хуурын бүтэц, хуурын хөг дан, барилт, суулт гэх мэт анхны хичээлийг заалаа.

Цаашид гэрээний дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хорих ангиудад хүмүүжиж буй иргэдэд морин хуурын сургалт явуулахаас гадна “Хотын соёл” аяны хүрээнд нөлөөллийн үйл ажиллагаа, монгол бичиг, англи хэлний сургалт явуулах зэрэг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар хамтран зохион байгуулах юм.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан