Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
"Төсвийн зарлага ба санхүүгийн хариуцлага" үнэлгээний тайланг танилцууллаа

 

Дэлхийн Банк Монгол Улс дахь “Төсвийн зарлага ба санхүүгийн хариуцлага (ТЗСХ)”-ын хоёрдахь үнэлгээг 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 6 дугаар сарын хооронд  гүйцэтгэж тайланг албан ёсоор танилцуулах арга хэмжээг 2021 оны 10 дугаар сарын 8-нд цахим хэлбэрээр зохион байгууллаа. Арга хэмжээг нээж Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Дэлхийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны дарга Пьер-Ив Люка нар үг хэлсэн бөгөөд Сангийн яам, Үндэсний аудитын газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын нийт 150 гаруй албан хаагчид  хамрагдлаа.

Дэлхийн банк  Монгол улсын анхны үнэлгээг 2015 онд хийж байсан бол хоёр дахь  удаагийн үнэлгээг 1/төсвийн найдвартай байдал; 2/төсөв, санхүүгийн ил тод байдал; 3/хөрөнгө, өр төлбөрийн удирдлага; 4/бодлогод суурилсан төсвийн стратеги болон төсөвлөлт; 5/төсвийн гүйцэтгэлийг урьдчилан таамаглах ба хяналт тавих; 6/нягтлан бодох бүртгэл ба тайлагнал;  7/хараат бус хяналт, аудит гэсэн ерөнхий долоон бүлэгт хамаарах 31 үзүүлэлтээр үнэлсэн байна. Энэ удаагийн үнэлгээ нь 2015 оноос хойш манай улсын төсөв, санхүүгийн удирдлагын тогтолцоонд гарсан ахиц дэвшлийг тодорхойлж байгаа бөгөөд тайланд дурдсанаар нийт 12 үзүүлэлтийн оноо өмнөх үнэлгээний түвшнээс дээшилсэн байна.

 Сүүлийн гурван жилийн хугацаанд төсөв санхүүгийн тогтолцоог сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тухайлбал, төсвөөс гадуурх харилцааг хязгаарласан, төсвийн сахилга батыг сайжруулсан, татвар төлөгчийн бүртгэлийг сайжруулж татвар төлөх үйл ажиллагааг хялбаршуулсан, мөнгөн хөрөнгийн болон өрийн удирдлагыг сайжруулсан, төсвийн төлөвлөлт болон гүйцэтгэлийн хоорондын зөрүүг багасгасан,  цалин хөлсний төсөвлөлтийг боловсронгуй болгосон, түүнчлэн төсөвт хийдэг хөндлөнгийн аудитын гүйцэтгэлийг сайжруулсан  зэрэг нь  үнэлгээний оноог өсгөхөд нөлөөлжээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан