Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Галсанг “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа

БОАЖЯ-аас Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Галсанг “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнажээ. Зохиолч Чинагийн Галсан 2009 онд өөрийн бичсэн номоо зарсан мөнгөөрөө үрээр ургуулсан нэг сая мод худалдан авч хүмүүст хандивлаж, эх орондоо ургуулна гэж хэлснээс хойш даруй 12 жил өнгөрчээ. Энэ хугацаанд дэлхийн олон хүмүүс, байгууллагууд түүнд туслаж дэмжсээр 2021 оны намар нэг сая дахь модоо тарьж дуусгажээ. 

Түүний тарьж, ургуулсан мод олон цэцэрлэг, сургууль, эмнэлэг, олон нийтийн газрууд, цэргийн анги, 17 аймгийн олон зуун суманд үндэслэж, ногоон төгөл болон ургаж байгаа ажээ. 

Зохилч Ч.Галсан "Нэг хүн сэдэж эхлүүлээд нэг сая мод тарьж болж байгаа юм чинь над шиг 1000 хүн байхад л бид нэг тэрбум мод тарина" гэжээ.

Зохиолч Ч.Галсан 10 сарын 9-нд буюу маргааш Баянхошууны Зүүн Салааны эцэст байрлах "Энх Мөнхийн Байгаль" цэцэрлэгт дахин 3000 мод хандивлах юм байна. Тэрээр сүүлийн дөрвөн жил 20 мянга гаруй мод, суулгацыг хандивлажээ.

Мөн 10 сарын 10-нд Сэлхийн аманд байрлах Гүнжийн Булагт дахин 2000 мод хандивлах юм байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан