Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Ц.Билэгтсайхан: Халдварын гурав дахь давлагаа оргил үедээ ирээд байна

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан Халдварын тархалтын  гурав дахь давлагаа оргил үедээ ирсэн байна хэмээн мэдээллээ. Тэрээр "2021 оны есдүгээр сарын сүүлийн 7 хоног болон аравдугаар сарын эхний 7 хоногт оргил үедээ ирсэн. Гурав дахь давлагаа дельта хувилбарынх юм. Учир нь нийт илрэх тохиолдолд дельта хувилбарын эзлэх хэмжээ 90-ээс их хувь байна. Альфа хувилбараар халдварлаж өвдсөн хүн дараа нь дельта хувилбар авч өвдөж болно. Одоо тархалтын тоо буурах ерөнхий төлөвтэй байна" гэлээ. 

Мөн тэрээр "Вакцины сэдээх тунг эрсдэл бүхий бүлэг өндөр настай, архаг хууч өвчтэй иргэд болон хил гааль, цэргийн ангийн ажилтнуудаа идэвхтэй хамруулах болно. Монгол Улс дөрвөн төрлийн вакциныг сайн дурын үндсэн дээр хийж байгаа ба дархлаа өрнүүлэх чадамж хангалттай хэмжээнд үүсэж байгаа ба Вероселл, Файзер вакцинаас дархлаа сэдээх гурав дахь тунг хийж байна" гэлээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан