Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
ДЭМБ: Дэлхий даяар коронавирусний халдвар 9 хувиар буурлаа

ДЭМБ Женев хотноо хуралдаж ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн үеэр өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд бүртгэгдсэн коронавирусний халдварын тоо 9 хувиар буурсан үзүүлэлт гарсныг онцлон тэмдэглэсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн статистик мэдээллээс харахад дэлхий дахинд шинээр бүртгэгдсэн коронавирусний халдварын тоо 3.1 сая, харин нас барсан хүмүүсийн тоо 54 мянга гаруй болжээ. Мөн өнгөрсөн долоо хоногийн 1 дэх өдрөөс амралтын өдөр хүртэл бүртгэгдсэн тоон үзүүлэлтийг ажиглахад өдөр ирэх тусам “бүртгэгдэх” халдварын тоо буурсан үзүүлэлт гарсан байна. Мөн нас баралтын түвшин буурах хандлага ажиглагдаж байгаа нь вакцинжуулалтын үр дүнтэй холбоотой хэмээн ДЭМБ-ын тэргүүн Тепрос Аданом Гейбрейсус мэдэгдсэн юм. Нас баралт болон халдварын тохиолдол буурч байгаа үзэгдэл өнгөрсөн 8 дугаар сараас хойш ажиглагдсан байна.

Харин 9 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 3-ны хооронд мөн л нас баралтын хэмжээ 8 дугаар сартай харьцуулахад 4 хувиар буурсан үзүүлэлт ажиглагдлаа хэмээн ДЭМБ халдварын байдлын талаарх долоо хоног тутмын тойм мэдээндээ дурджээ.

9 дүгээр сарын сүүлээр НҮБ-ын Ерөнхий ассамблейн долоо хоногт ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гейбрейсус Африк тивийн вакцинжуулалт хамгийн удаашралтай явагдаж байгааг онцолсон. Үүнээс үүдэн Ковакс хөтөлбөрийн хандивлагчид Африкийн вакцинжуулалт руу анхаарлаа хандуулахаар тохиролцсон юм.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Африкийн улс орнуудад коронавирусний халдварын тохиолдол 43 хувиар буурсан тохиолдол анх удаа бүртгэгдсэн байна. Мөн Газрын дундад тэнгисийн зүүн хэсэгт 21 хувиар, Зүүн Өмнөд Азид 19 хувиар, Номхон далайн баруун хэсэг болон Америкт 12 хувиар буурчээ. Харин Европын орнуудад өвчлөл 5 хувиар нэмэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн дотор халдварын хамгийн олон буюу 760571 шинэ тохиолдол АНУ-д бүртгэгджээ. АНУ-ын мужуудад халдварын 19 төрлийн мутац вирус илэрсэн юм. Тус улс өдөрт бүртгэгдэх халдварын тоогоор нэг жил гаруйн хугацаанд дэлхийд тэргүүлж байгаа юм. Харин АНУ-ын дараа өдөрт бүртгэгдэх халдварын тоогоор Их Британи,Турк, ОХУ Энэтхэг орж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан