Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Ардын уран зохиолч П.Бадарчид “Сүлдэт багана” шагнал, дэслэг цол хүртээлээ

Хил хамгаалах ерөнхий газрын удирдлага болон бие бүрэлдэхүүн Монгол Улсын ардын уран зохиолч, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарчийг хүндэтгэн хүлээн авч, хил, хилчдэд зориулан туурвисан 30 гаруй бүтээлд нь тус байгууллагын тэргүүн дээд “Сүлдэт багана” шагналыг гардуулсан байна.

Яруу найрагч П.Бадарчийн хувьд 1971-1975 онд хилийн 0166 дугаар ангид соёлын төвийн даргаар бага дэслэгч цолтойгоор ажиллаж, хилчдэд урлаг, уран сайхнаар үйлчлэх үүргийг гүйцэтгэсэн юм.

Түүний “Нулимст борхон болжмор”, “Эх орны хилээс”, “Есөн эрдэнийн орон”, “Халх голын өглөө”, “Миний залуу нас дайны жилийн цэрэг явлаа”, “Дайны жилийн сувилагч” зэрэг эх орон, хил, хилчдийн тухай 30 гаруй шүлэг, найраглалыг ард түмэн андахгүй мэднэ.

Ийнхүү иргэдэд эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, хилчдийг соён гэгээрүүлэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд “Сүлдэт багана” шагналыг гардуулан өгчээ.

Энэ үеэр Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагын зүгээс хилийн цэргийн формын хувцсыг дэслэгч цолны хамт өгсөн юм. П.Бадарчийн хувьд тухайн цаг үеийн бага дэслэгч цолтой байсан. Өдгөө энэ цол хэрэглэгдэхээ больсон тул дэслэгч цолыг олгож байгаа юм байна.

Түүний бүтээсэн гавьяа манай улсыг дархлан хамгаалах үйлсэд том хувь нэмрээ оруулсан

Энэ үеэр Хил хамгаалах Ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Энхтөр "Хил хамгаалах байгууллага жил бүр Монгол Улсын хилийг дархлан хамгаалах үйлсэд гавьяа байгуулсан ахмадуудад хүндэтгэл үзүүлдэг. Энэ удаад Овоотын отрядад 1971-1974 онд алба хааж байсан, МУСГЗ, Ардын уран зохиолч П.Бадарч гуайг хүндэтгэн хүлээн авлаа.

Энэ хүн алба хааж байх хугацаандаа Монгол Улсын хил дээрээс хил, хилчдийн тухай олон сайхан бүтээлийг туурвисан. Түүний бүтээсэн гавьяа манай улсыг дархлан хамгаалах үйлсэд том хувь нэмрээ оруулсан. Цаашлаад залуу үед эх оронч хүмүүжил олгох ач холбогдолтой" гэлээ.

Хилчдийн хувьд ардын уран зохиолч П.Бадарчтай  халуун дотно яриа,  дуу хуур, инээд наргиантай нэгэн сайхан өдрийг хамтдаа өнгөрүүлжээ. Хилчдэдээ зориулан хил дээр төрсөн шүлэг найраглалаасаа уншиж, хилчин явсан дурсамжаасаа хуваалцсан юм. 

Энэ үеэр А.Энхтөр "Хил хамгаалах байгууллага жил бүр Монгол Улсын хилийг дархлан хамгаалах үйлсэд гавьяа байгуулсан ахмадуудад хүндэтгэл үзүүлдэг. Овоотын отрядад 1971-1974 онд алба хааж байсан, МУСГЗ, Ардын уран зохиолч П.Бадарч гуайг хүндэтгэн хүлээн авлаа.

Энэ хүн алба хааж байх хугацаандаа Монгол Улсын хил дээрээс хил, хилчдийн тухай олон сайхан бүтээлийг туурвисан. Түүний бүтээсэн гавьяа манай улсыг дархлан хамгаалах үйлсэд том хувь нэмрээ оруулсан. Цаашлаад залуу үед эх оронч хүмүүжил олгох ач холбогдолтой" гэлээ.

Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газрын олон нийттэй харилцах алба

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан