Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Голомт банк “100 оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө зарлалаа

Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр хэрэгжүүлдэг “100 оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө 17 дахь жилдээ зарлаж байна. Монгол Улсын их, дээд сургуулийн шилдэг 100 оюутанд мэргэжил харгалзахгүйгээр тэтгэлэг олгох, чанартай боловсрол эзэмшиж, эх орныхоо тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад нь дэмжих зорилгоор Голомт банк 2003 оноос уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөр нь зөвхөн тэтгэлэг, урамшуулал олгоод  зогсохгүй оюутан залуусын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх сургалт, олон нийтийн үйл ажиллагаанд хамруулах, судалгаа, дадлага хийх, цаашлаад Голомт банканд тогтвортой ажлын байраар хангах боломж олгодгоороо давуу талтай.

Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөрт оюутан залуусын санал бодол, хүсэл зорилгыг илэрхийлэх, өөрийгөө нийгэмд нээн харуулах боломж олгосон нээлттэй контент бүтээх шалгуур тавьж буйгаараа онцлогтой. Дотоодын их, дээд сургуулийг 2022-2023 онд төгсөх оюутнууд “We are Gen Z”  сэдвийн хүрээнд өөрийн үзэл бодлыг видео бичлэг, подкаст, эсээний аль нэг төрлийг сонгон илэрхийлж болох бөгөөд сургуулийн болон дүнгийн тодорхойлолт бас хэрэгтэй. Хүсэлтийг 10-р сарын 4-нөөс 17-ны өдрийг дуустал хүлээн авах ба сонгон шалгаруулалт 10-р сарын 18-наас 27-ны хооронд явагдана.

Сайн сайхныг санхүүжүүлэгч, боловсролыг дэмжигч байгууллагын хувьд Голомт банк уг хөтөлбөрөөрөө дамжуулан залуу үеийн хүсэл мөрөөдөл, дуу хоолойг сонсохыг эрмэлздэг бөгөөд одоогийн байдлаар 15 салбарын 50 гаруй их, дээд сургуулийн 1,400 оюутанд нэг тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байна.

Тэтгэлэгт хүсэлтээ илгээх заавар:

1. https://student.golomtbank.com/ хаягаар орж, анкетыг бүрэн бөглөх

  1. “We Are Gen Z” сэдвийн хүрээнд доорх асуултуудаас хоёрыг сонгон, чөлөөт контент бэлтгэн хавсаргах
    1. Миний хобби
    2. Миний мөрөөдлийн ажлын байр
    3. Банкны ирээдүйн талаарх миний төсөөлөл
    4. Дижитал банк миний бодлоор
  2. Контентийн хэлбэр:
    1. Эсээ бичлэг
    2. Видео бичлэг
    3. Подкаст

Сонгон шалгаруулалтын үе шат:

  1. Анкет + бүтээлийн шалгаруулалт
  2. Бүлгийн ярилцлага
  3. Ганцаарчилсан ярилцлага

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг hr@golomtbank.com хаяг болон 7575-1111 /1705/, /1706/, /1665/ утсанд холбогдон авах боломжтой.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан