Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
ЗТХЯ:Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг ойн зурвастай болохоор зорин ажиллаж байна

Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын индэр дээрээс дэвшүүлсэн тэрбум мод тарих санаачилгыг Зам, тээврийн хөгжлийн яам, түүний харъяа байгууллагууд талархан дэмжиж,”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж байна.

Тээврийн үндсэн дэд бүтэц болох авто зам, төмөр замын дагуух зурвас газар, нисэх буудал, усан замын тээврийн зогсоолын орчинг ойжуулах хөдөлгөөнийг  нийт замчид, тээвэрчид уухайлан дэмжиж, гар бие оролцон хамтдаа хэрэгжүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Одоогоор салбарын хэмжээнд доорх санал санаачилга гарч байгаагаас заримыг дурдвал:

Удахгүй их говьд ашиглалтад орох төмөр замын хажуугаар мод тарих нь бидний өмнө тулгараад байгаа цөлжилт, элсний нүүдлийг зогсооход чухал хувь нэмэр оруулах нь дамжиггүй юм.

“Монголын төмөр зам” ТӨХК Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг өөрсдийн хүчээр цогцлоон бүтээж буй бөгөөд 416 км замын дагуу эхний ээлжинд 100 км ойн зурвас байгуулах ба улмаар 2030 он гэхэд нийт замын дагуу ойн зурвастай болохоор зорин ажиллаж байгааг дурдахад таатай байна.

Мөн Монголын авто замчдын холбоо ТББ-аас Хөшигийн хөндий хүртэлх 32 км зам дагуу моджуулах ажлыг хийж гүйцэтгэх санаачилга гаргасныг талархан хүлээн авлаа.

Монголын Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК цар тахлын хүндрэлийг даван гарсны дараагаас эхлэн жил бүр тээвэрлэж буй 500 мянган зорчигчийн тоогоор мод тарихаар боллоо.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн  “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг 2030 он гэхэд одоо ашиглаж буй модон дэрнүүдээ төмөр бетон дэрээр бүрэн сольж, 1100 км төмөр замын дагуу нийт дэр модны тоогоор 4 сая мод тарьж, ойн зурвас байгуулах санаачилга гаргалаа.

Монгол Улсын зам, тээврийн салбарын нийт аж ахуйн нэгж, ажиллагсад аа!

Та бүхнийгээ эх дэлхийгээ хайрлан хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах, Монгол Улсын иргэний эрүүл орчинд амьдрах нөхцөлийг хангахын төлөө, өөрсдийн гэрэлт ирээдүй, үр хойчийнхоо төлөө мод тарих буянт үйлсэд гар бие оролцож, Улсын Ерөнхийлөгчийнхөө санаачилгыг дэмжихыг УРИАЛЖ байна.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

2021.10.01

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан