Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
СБЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа

ЭМД-ын тухай хуульд өөрчлөлт орсонтой  холбоотойгоор иргэн, даатгуулагчдад шаардлагатай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үед нь шууд хүргэх зорилгоор ЭМДҮЗ-өөс 2021 онд 03 болон 05-р тогтоолуудыг шинээр баталсан.

Ингэснээр амбулоторын тусламж, үйлчилгээ, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, Хүүхдийн төрөлхийн гажиг засах мэс засал, Хорт хавдрын тусламж үйлчилгээ зэрэг нийт 230 гаруй оношийн хамааралтай бүлгийн тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас 100% хариуцан төлөхөөр зохицуулсан юм. Энэ нь иргэн, даатгуулагчдыг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс хамгаалаад зогсохгүй амьдралын чанарыг нь ч мөн сайжруулах томоохон шийдвэр болсон. 

Тогтоолыг хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн байгууллагуудын оролцоо хамгийн чухал учир эмч, мэргэжилтнүүдэд 03, 05-р тогтоолуудыг танилцуулах, ойлголтын зөрүүг арилгах, иргэдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг нэхэмжлэх, оношийн хамааралтай бүлэг, өртгийн жинг тооцох болон тогтоолыг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай зүйлсийн талаарх цогц мэдээллийг ЭМД-тай гэрээт байгууллагуудад тогтмол өгч, сургалт зохион байгуулан ажиллаж байна. 

Энэ хүрээнд ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газар, Тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газар болон Олон нийттэй харилцах хэлтэс хамтран Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн 50 гаруй эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа.

Та байгууллагынхаа ажилтан, албан хаагчдад ЭМД-тай холбоотой онлайн болон биечлэн сургалт авахыг хүсвэл ЭМДЕГ-ийн Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 дугаарт холбогдоорой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан