Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
“УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2021” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд ХХААХҮЯ, МҮХАҮТ, НЗДТГ, ЖДҮГ-тай хамтран “Улаанбаатар Түншлэл-2021“ олон улсын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. 
46 дахь удаагийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус үзэсгэлэн нь цар тахлын улмаас нийгэм эдийн засаг, бизнесийн орчинд үүсээд буй хүндрэл бэрхшээл, хямралыг хамтдаа даван туулах, эдийн засаг бизнесийг сэргээх онцгой цаг үед болж байгаагаараа онцлог бөгөөд 10 дугаар сарын 3 хүртэл “Мишээл экспо” олон улсын худалдааны төвд үргэлжлэх юм. Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ихбаяр болон Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайд, олон улсын байгууллагын суурин төлөөлөгч нар оролцлоо. 


МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин үзэсгэлэнгийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “МҮХАҮТ-аас гишүүн байгууллагууд, бизнес эрхлэгчдэд зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, түншлэлийг бий болгох, үндэсний хэмжээнд аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг нэгдсэн сүлжээнд нэгтгэх, мэдээллийг эмх цэгцтэй нэг байршилд төвлөрүүлэн нийтэд хүргэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор www.trademongolia.mn вебсайтыг ашиглалтад оруулаад байгаа бөгөөд “Улаанбаатар түншлэл-2021” үзэсгэлэнг энэхүү вебсайтаар дамжуулан олон нийтэд цахим хэлбэрээр давхар хүргэж байгаа” гэв. 


“Улаанбаатар түншлэл-2021” үзэсгэлэнд мэдээллийн технологи, эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ, хөнгөн үйлдвэрийн салбар, хүнс, хүнсний бүтээгдэхүүн, гадаад худалдааны салбарын 70 гаруй бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж оролцож байна.
Худалдааны 100 жилийн ойн хүрээнд Монголын үндэсний томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд өргөн цар хүрээтэй оролцож, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчдэд танилцуулж, хямдрал, урамшуулал үзүүлж байна. Үзэсгэлэнгийн Платиниум хамтрагчаар “Мобиком” корпораци, “АПУ” ХК, Гоулд хамтрагчаар “Жем интернэшнл” ХХК, “Монос” Групп, хамтрагч “Номин холдинг”, мэдээллийн хамтрагчаар МҮОНРТ хамтран ажиллаж байна. 


Ковид-19 цар тахлын хүнд нөхцөл байдалд уялдуулан, мэргэжлийн байгууллагуудаас тавьж байгаа шаардлагыг ханган зохион байгуулж буй үзэсгэлэн худалдааны хаалтын ажиллагааны үеэр шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг 11 номинациар шалгаруулж, цом өргөмжлөл гардуулах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан